Connect with us

Бусад

“ХААН ШИРХЭГТ” НООЛУУРАА ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ЭХНИЙ ШАНГ ТАТЛАА

Нийтэлсэн

-

ДЭЭД ЗЭРГИЙН ЧАНАРТАЙ, БОЛОВСРУУЛСАН МОНГОЛ НООЛУУР ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРЛАА

2021 оны нэгдүгээр сарын 4-нд Лондон хотод төвтэй Тогтвортой ноос, ноолуурын эвсэл (Sustainable Fibre Alliance) олон улсын байгууллагаас нэгэн сайхан мэдээг дэлхий даяар цацсан билээ.

Тэр бол Тогтвортой ноос, ноолуурын эвсэл (SFA)-гийн баталгаажилттай боловсруулсан монгол ноолуур 2021 оны эхний улирлаас дэлхийн зах зээлд гарах болсон мэдээ байлаа.

Монголын Хөнгөн үйлдвэрийн түүхэнд тэмдэглэгдэх энэхүү амжилтын эзэн  “Ханбогд кашимер” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ч.Ганцэцэгтэй уулзаж ярилцав.

-Танай хамт олонд баяр хүргэе! Энэ амжилтад хүрэхэд амаргүй байсан байх  аа.

-Бидний 22 жилийн тууштай хөдөлмөрийн үр дүн юм даа. Манай компани Монголын ноос ноолуурын салбарын байгууллагууд дотроос анхны олон улсын стандарт ISO9001:2015-ыг авсан юм. 2019 онд манай үйлдвэрийн лаборатори олон улсын итгэмжлэлтэй болсон.

2020 оны зургадугаар сард бид Sustainable Fibre Alliance (SFA) байгууллагаар боловсруулсан ноолуурынхаа чанарт албан ёсны үнэлгээ хийлгэж, “Мөнгөн батламж”-ийн гэрчилгээг авсан. Ингэснээр манайх Монгол Улсаас анхны “Sustainable Fibre” үйлдвэр боллоо. 2021 оноос манай бүтээгдэхүүн “Sustainable”  гэдэг шошготой дэлхийн зах зээлд гарч эхэлнэ.

-“Sustainable Fibre” гэдэг цолоо манай уншигчдад арай ойлгомжтойгоор тайлбарлахгүй юу?

-“Sustainable” гэж олон улсад трэнд болж байгаа хэв маяг юм даа. “Тогтвортой хөгжил” гэсэн утгатай. “Sustainable Fibre” гэж НҮБ-аас улс орнуудад дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхээр ажиллаж байгаа ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай ноос, ноолуур үйлдвэрлэгчид олгодог цол юм. Маш өндөр шалгууртай. Хамгийн энгийн жишээ нь, үйлдвэрлэлдээ ус, цахилгаанаа хэмнэдэг байх ёстой. Үйл ажиллагаандаа хүнээ дээдэлсэн, байгаль дэлхийдээ ээлтэй, хөгжлийг дэмжсэн бодлого баримтална гээд олон нарийн шалгуур, зорилттой.

Манайх Энэтхэг, Герман, Хятад, Япон, Солонгос зэрэг олон улсад ноолуур бэлтгэн нийлүүлж ирсэн. Тэр дундаа “Burberry”, “Prada”, “Chanel”-ийн бүтээгдэхүүн хийдэг Англи, Италийн том компаниудад боловсруулсан ноолуураа экспортолдог.

-Ковидоос болоод олон аж ахуйн нэгж хаалгаа барьсан 2020 онд танайхан маш үр бүтээлтэй ажилласныг сонсоход таатай байна…

-Манай компанийн хамгийн үнэт зүйл бол манай ажилтнууд. Тийм ч учраас компанийн маань эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлийн хамгийн түрүүнд хүнийг дээдэлсэн заалтууд бий. Хэдийгээр Ковидын үед дэлхий даяар эрсдэлтэй нөхцөл байдлыг туулж байгаа ч бид  ажилчдынхаа орлогыг таслаагүй. Манай 500-аад ажилтны 90 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тэднийгээ ажилтай, орлоготой байлгахын тулд чадлаараа л зүтгэж байна. 2020 онд бид Америкийн зах зээл дээр гарч, Чикаго хотод салбараа нээсэн. Сонирхуулахад, АНУ-д амьдардаг монгол бүсгүй Чикагод манай дэлгүүртэй таараад “дэлхийд алдартай хоёр том брэндийн дунд нь монгол брэнд байхыг хараад омогшлоо” гэж нийгмийн сүлжээнд бичсэн байсан.  Бидний хувьд Монгол гэсэн брэндийг дэлхийн зах зээлд нутагшуулахын тулд хичээн ажиллаж байна. Яагаад Франц, Италиас дэлхийн брэндүүд төрөөд байна вэ? Энэ бол нэг талаас төрийн бодлого, нөгөө талаас ард түмнийх нь зүтгэл юм. Монголчууд бид монголынхоо бүтээгдэхүүнийг үнэ цэнтэйгээр хэрэглэдэг болж байж, монгол брэнд дэлхийн зах зээлд нутагшина. Дэлхийн зах зээл дээр “Ханбогд кашимер” гэдэг брэнд төрвөл энэ бол зөвхөн “Ханбогд Кашимер”-ийнх биш “Монголын брэнд” гэж явна шүү дээ.

-Танайх ноолуур боловсруулагчаас ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болж хөгжиж дэвшсэн компани. Ноолууран бүтээгдэхүүнээ олон улсад экспортлохын тулд юунд их анхаарч байна вэ?

-2019 онд бид Сонгинохайрхан дүүрэгт үйлдвэрийн барилгаа барьж, Итали, Япон, Германы хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, төхөөрөмжөөр тоноглосон. Одоо бид сүлжмэл бүтээгдэхүүнийхээ загвар дизайн дээрээ анхаарч ажиллаж байна.

Манайх итали, солонгос, герман дизайнертай. Гадны дизайнеруудтай хамтарч, бүх коллекцоо гаргаж байгаа учраас манай дизайн маш өвөрмөц, өнгөний хувьд их өөр шийдэлтэй байгаа. Хойшид ч энийгээ алдахгүйг хичээнэ.

Бид ноднин тусгай технологиор, өөрөөс нь цацаг гаргасан шинэ загвар гаргасан юм. Тэгтэл манай итали дизайнер ““Dolce Gabbana”-гийн энэ жилийн загвар дээр таны ноднин гаргасан энэ загвар орсон байна билээ. Энийгээ хөгжүүлээрэй” гэж хэлж байна билээ.

Бид энэ жил Францын алдартай дизайнертай хамтран, коллекц гаргах төлөвлөгөөтэй байна. Ковид гайгүй болбол Италийн алдартай дизайнертай хамтарч, коллекц гаргаад, Милан хотод загварын том фэйшн шоу хийхийг хүсдэг.

-Танай компани дээр Европын Сэргээн босголтын банкны төсөл хэрэгжиж байгаа гэсэн. Энэ төслийнхөө тухай танилцуулаач…

-Энэ бол ядуу буурай орны эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл л дөө. Би гурван жилийн өмнө уг хөтөлбөрт бүртгүүлсэн юм. 2019 онд төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр болж, манай “Ханбогд кашимер”-ийг сонгосон. Нийт 60 мянган еврогийн санхүүжилттэй. Төслийн хүрээнд таван гадаад зөвлөхтэй хамтарч ажиллаж байна. Зөвлөхүүд маань Монголд ирж, дизайн, сүлжмэлийн программын сургалт хийсэн.

Манайхаас 10 хүн ноднин, Ковидын яг өмнө Италид очиж сургалтад хамрагдсан. Бас Франц, Швейцараар явж, үйлдвэрүүд дээр дадлага хийсэн. Тэр сургалт бидний нүдийг нээж, их зүйлийг сурсан даа.

Одоо энэ төсөл маань онлайнаар хэрэгжиж байна. Долоодугаар сард дуусна. Зөвлөхүүдийн маань бидэнд өгсөн хамгийн том зөвлөгөө бол “дэлхийн зах зээл дээр очиж оршин тогтнох хэрэгтэй” гэсэн. Түүний тулд ингэж ингэж яв гэдгийг зураад, даалгавар өгөөд явж байгаа.

-Зөвлөхүүдийнхээ зөвлөснөөр өөрчилсөн, шинэчилсэн зүйл юу байна?

-Олон шинэ зүйл нэвтрүүлсэн дээ. Манай программистууд, дизайнерууд тооны машинаар биш Лора Фионагийн стандартаар, компьютер дээрээ программаа хийдэг болсон.

Ноолуурынхаа анхан шатны угаалгадаа байгальд ээлтэй, дэвшилтэт технологи нэвтрүүллээ. Европын Холбооны стандартад нийцсэн олон өөрчлөлтийг хийж байна. “Та нар өмнөхөөсөө 50 жилээр үсэрч хөгжлөө” гэж зөвлөхүүд маань үнэлсэн.

-Одоо хоёулаа түүхий эдийн талаар ярилцъя. “Ханбогд кашимер” бол Монголын хоёр дахь том ноолуур бэлтгэгч, боловсруулагч компани. Хаанахын ноолуур хамгийн сайн чанартай байна?

-Сүхбаатар, Хэнтий аймаг,  Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр гэх мэт хэдэн сумын цагаан ямааны ноолуур чанарын хувьд маш сайн байна даа. Манай “Хаан ширхэгт” брэндийн ихэнх нь Сүхбаатар аймгаас гарсан. Маш нарийн микронтой ноолууртай.

-Энэ нь юутай холбоотой байна?

-Дон ямаа байхгүй. Сүргийн бүтэц эрлийзжээгүйтэй холбоотой болов уу гэж бодож байгаа.

-Монгол ноолуурын ширхэг жилээс жилд бүдүүрээд байгаад үйлдвэрлэгчид их санаа зовдог юм билээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Бид энэ талаар судалсан. Манайхан ноолуурын гарцыг нэмэгдүүлэх гээд Дон ямаагаар их эрлийзжүүлсэн юм билээ. Түүний уршиг одоо хүртэл явсаар л байна. Энэ талаар эрдэмтэд ч бас хэлдэг.

Дэлхийн ноолуурын зах зээлийн 40 хувийг Монгол Улс бэлтгэж байна. Их ноолуур авч байгаа мөртлөө сайн чанарын ноолуурын эзлэх хувь бага байгаа. Үржил селекцэд гаргасан алдаанаас болж, манай монгол ямааны ноолуурын микрон бүдүүрсэн. Ширхэг бүдүүрэх тусмаа түүгээр хийсэн бүтээгдэхүүн ноос шиг ширүүн болдог. Тэр хэрээр үнэ нь унадаг. Тийм болохоор манай компани Дон ноолуур авдаггүй. Аль болох нарийн микронтой, чанартай ноолуур авсан нь бидэнд ч өгөөжтэй, малчинд ч ашигтай. Тиймээс малчид маань малынхаа үржил селекцэд анхаарах шаардлагатай. Бид энэ талаар малчдад арав гаруй жил сургалт хийж байгаа.

-Малчдад юуг заадаг вэ?

-Ямаагаа самнахаас авахуулаад олон зүйл заана. Үржил селекцийн зөвлөгөө өгдөг. Бас чанаргүй ноолууртай олон ямаатай байснаас цөөхөн чанартай ямаатай байхын давуу тал, тооцооллыг гаргаж, аргачлалуудыг нь хэлж өгдөг. 1000 муу малтай байснаас 300 чанартай малтай байх нь ашигтай шүү дээ.

Малчид маань ч бас малынхаа угаалга, вакциныг цаг хугацаанд нь хийлгээд, малаасаа авч байгаа мах, арьс шир, ноолуур нь чанартай байвал орлого нь тасралтгүй өснө гэдгийг ойлгодог болж байна. Чанарын биш тооны араас хөөцөлдөөд байвал өөрөө ч их ядарна, бэлчээр ч хомсдолтой, байгальд ч ээлгүй, ер нь маш эрсдэлтэйг амьдрал, ган, зуд ч ойлгуулж байна.  Сүүлийн үед эрлийз ямаатай айлууд тэрийгээ нядлаад, сайн ухнатай Өмнөговь, Сүхбаатар аймгуудаас ухна авч, үржил селекц хийх боллоо. Сүүлийн жилүүдэд гадаадын төсөл хөтөлбөрүүд бүгд малчид руу анхаараад эхэлчихлээ. НҮБ-ын “Кашмер платформ”-ын Удирдах Зөвлөлд манай компанийг оруулсан  байна лээ.

-Ноолуурын үнийг тогтоохдоо танайх ямар бодлого барьдаг вэ?

-Зах зээлийн хамгийн өндөр ханшаар л авдаг. Манайх арван аймагт түүхий эд бэлтгэлийн сүлжээтэй. Бидэнтэй олон жил хамтарч ажилласан түүхий эд бэлтгэлийн агентууд, малчдын хоршоод бий. Шуудай савыг нь өгөөд явуулчихад л манай шаардлагын дагуу бэлдээд янзалчихдаг.

Дэлхийн том брэндүүд манайхыг “та нар малчдаас хямдхан ноолуур аваад, бидэнд үнэтэй зараад байна уу” гэдэг юм. Тэгэхэд нь бид хэлдэг. “Монголын малчид бол та нарын боддогоос өөр. Бүгд гар утастай, уулын орой дээр гараад хэдэн тийшээ яриад, интернэтээс мэдээлэл аваад, зах зээлийн үнийг мэдчихдэг” гэж. Зарим жил манай малчид дэлхийн зах зээлийн үнээс бараг дээгүүр зарсан байдаг юм. Сайн ноолууртай хүмүүс бол өгөх үнээ бүр сайн мэднэ. Дэлхий өөрчлөгдөж байна, түүнийг дагаад бид, бас манай малчид ч өөрчлөгдөж байна.

-Ярилцлагын төгсгөлд уншигчдад маань хандаж юу хэлэх вэ?

-Олон улсад алдартай эрдэмтдийн хийсэн саяхны нэгэн судалгаагаар, хамгийн насжилт өндөртэй хувцсаар ноолууран хувцас шалгарчээ. Хоёрт,  байгальд ээлтэй, хамгийн хурдан задардаг, шингэдэг материалыг судалсан чинь бас л ноолуур тодорч. Гуравт, хүний биеийн дулааныг сайн хадгалдаг, биед хамгийн тухтай хувцсаар  ноолууран хувцас шалгарсан байна билээ.

Монголын хувьд ноолуур бол алтны дараа орох үнэ цэнтэй, стратегийн бүтээгдэхүүн. Монголын цагаан алт. Ноолуурын чанар бол бидний зайлшгүй анхаарах ёстой асуудал. Тийм ч учраас монгол ноолуурыг дэлхийд таниулж, брэнд болгон гаргах зорилготой төслийг Азийн Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Монгол Улсад хэрэгжүүлсэн. Төслийн үр дүнд хамгийн сайн чанарын ноолуурыг батламжлах стандартыг боловсруулж,  “Хаан ширхэгт” сертификатыг олгохоор болсон. Ийм сертификаттай бүтээгдэхүүнд тусгай шошго зүүнэ.

Одоогийн байдлаар “Ханбогд кашимер”, “Говь, “Эвсэг” гэсэн гурван компани энэ сертификатыг аваад байна.

Манай компани байгуулагдсан цагаасаа ямагт чанарыг эрхэмлэж, ямар ч ажлыг хамгийн чанартай хийхийг, жаахан амжилтад хүрсэн ч бусадтайгаа хуваалцаж, нийгмийн өмнө хариуцлагатай байхыг хичээж ирлээ. Сүүлийн 12 жилийн турш Монгол Улсын Топ-100 аж ахуйн нэгж, найдвартай татвар төлөгчөөр шалгарлаа. Олон жижиг үйлдвэрт хөл дээрээ босоход нь тусаллаа.

Энэ бүхний үр дүнд Монгол Улсын шилдэгийн шилдэг ноолуур үйлдвэрлэгчийн нэг болж, дээдийн дээд чанартай монголын “Хаан ширхэгт” ноолуураа дэлхийд таниулах эхний шанг татлаа. Одоо Монгол брэндийг дэлхийн зах зээлд нутагшуулахын тулд хичээнгүйлэн ажиллаж байна. Тасралтгүй суралцаж байна. Байнга өөрийгөө хөгжүүлж, цаг үетэйгээ зэрэгцэж явахгүй бол бид дэлхийн энэ их өөрчлөлтөөс, энэ их хурдаас хоцорно.

Миний хувьд энэ хоёрдугаар сараас Харвардын их сургуулийн Бизнесийн сургуульд суралцаж эхэлсэн. Сургалтын хөтөлбөр нь гайхалтай юм билээ. Маш их зүйлийг сурна гэдэгтээ итгэж байгаа.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм12 минут өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад17 минут өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент19 минут өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм1 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент1 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм2 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр2 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм2 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр4 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим