Бусад
ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙД ЦАХИМААР ЗАСАЛ ХИЙЖ, НОМ УНШИЖ БАЙНА

Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийг зорих олны сүсэгтнүүдийн хөлд дарагддаг байв.
Гэвч, өнгөрсөн 2020 оны хувьд Covid-19 халдвараас сэргийлэх зорилгоор иргэд Гандантэгчэнлин хийдийн My.gandan.mn цахим хуудсаар засал номоо хийлгэсэн. Тэгвэл энэ жил ч мөн адил Гандантэгчинлэн хийд сүсэгтэн олны заслыг цахим сайтаар айлтгах аж. Тодруулбал, тус сайт руу нэвтрэн өөрийн төрсөн он, жил, хүйсээ бичихэд жилийн засал ном нь гарч ирэх бөгөөд төлбөрөө шилжүүлснээр баталгаажих юм.
Гандантэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах албаны дарга Ж.ОДГАРЬД:
-Гандантэгчэнлин хийд сүсэгтэн олны заслыг My.gandan.mn цахим сайтаар айлтгаад эхэлсэн. Сайтаар засал номоо хийлгэх иргэдэд албан ёсны хариуг айлтгал хариуцсан хүмүүс мессеж болон мэйл хаягаар илгээж байгаа. Нэгэнт сүсэгтэн ном айлтгасан бол түүнийг гарцаагүй хурах нь лам хуврагуудын үүрэг. Хэдийгээр хөл хорио тогтоосон ч гэсэн олон дацанд хурлыг хариуцсан уншаач, хурлын зан үйлийг үйлдээч, түүний тахил балин бэлтгэгч гэхчилэн олон хүн үүргээ аваад ажиллаж байна. Сүсэгтэн олон шинийн 1-15-нд ном уншуулж, засал номоо хийлгэдэг нь эртнээс тогтсон ёс заншил, зан үйлийн нэг юм. Нөгөө талаас сарын шинийн нэгэн буюу хаврын тэргүүн сарын 15-ны хугацаанд бурхан багш эрт хувилгаан үзүүлж, ном номлосон үе. Энэ үед алив буяны үйлийг үйлдвэл үлэмж илүү буюу эгэл жирийн өдрөөс илүү тустай гэж сүсэгтэн олон, бурхны шавь нар үздэг.
Ер нь аль ч үед иргэд ном уншуулж, зан үйл хийлгэх боломжтой ч заавал цагаан сарын шинийн 1-15-нд засал, номоо хийлгэхийг зорьж эрхэмлэдэг нь ийм учиртай.
Иргэд дүйчин өдрүүдэд засал зан үйлээ хийлгэхийн зэрэгцээ бурхны шашны зан үйлийг танин мэдэх, түүнийг сонсч оюун санаа, сэтгэлийн муу гэмийг арилгах нь заслын дээд юм. Уншиж буй ном нь энэрэл нигүүлсэх, оюун санааг хөгжүүлэх сургаалууд байдаг учраас сүсэгтэн олон үүнийг таньж мэдэхэд зориглоосой. Заслаа хийлгэх, бурхны сургаальд гол анхаарлаа хандуулах энэ хоёр зүйлд шамдвал засал номын дээд болно гэж багш нар айлддаг.
COVID-19 ХАЛДВАРЫГ БУРХНЫ СУДАР ДЭЭР 700 ЖИЛИЙН ӨМНӨ ЗӨГНӨЖ БИЧСЭН
Үүнээс гадна Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц “Дэлхий даяар тархсан Covid-19 халдварыг бурхны судар дээр 700 жилийн өмнө зөгнөж бичсэн байдаг. Аливаа муу үйл амин хувиа бодсоноос болж үүсдэг. Надад өвчин халдахгүй байвал болно гэх бус би чинь гурван сая хүний нэг төлөөлөл гэж бусдыг бодсон цагт аливаа аюул ослоос холдож чадна.Тийм учраас өнөөдөр хувиа бодож довоо шарлуулах цаг биш” хэмээн 2020 онд мэдээлж байсан удаатай.
ТЭГВЭЛ ЦАГААГЧИН ҮХЭР ЖИЛИЙН ӨНГӨ ЯМАР БАЙХ ВЭ?
XVII жарны 35 дахь он Цөөвөр хэмээх цагаагчин үхэр жилийн жилийн өнгийг шороон үхрийн зурхайн зурлагаар үзвэл, залуус буюу дунд суудалтанд сайн, нялхас буюу түмэн олонд дунд, өвгөд буюу дээд суудалтанд муу аж. Төрийн хууль цаазын хэрэгжилт сулрах ч улсын эдийн засаг сайжирна. Иргэдийн амьдрал ахуй тааруу, хямрал тэмцэл их болох нигуртай. Эрүүл мэнд сайн. Хот, суурин газар галын аюул гарч болзошгүй. Цас бороо элбэг, газрын шим арвижиж, тариа, хүнсний ногоо, хадлан бэлчээрийн гарц сайн, урт намар болж, буян хурж мал, эд агуурс дэлгэрнэ.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм1 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм20 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент27 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад25 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна