Энтертайнмент
ТОМ “ЖААЖАА”

Монголын сагсан бөмбөгийн ЛИГ-ийн түүхийг сөхөхөд заавал “Жаажаа” хэмээх Д.Энхсайхан шүүгчийн тухай өгүүлэх хэрэг гарах юм билээ. Хөлбөмбөг гэхээр нүд нь сэргээд явчихдаг байсан тэрбээр мянган цэрэг бужигнасан Зүүнбаянд цэргийн алба хаахдаа сагсны шийднээс салахаа больсон гэдэг. Тодруулж хэлбэл, мань эр Монголын Сагсан бөмбөгтэй орос цагаан номоор холбогдсон тэр л үед хөл тавьж, өнөөдрийг хүртэл шүглээ үлээн гүйсээр яваа.
Ер нь 1990-ээд онд Монголд амьдрал тийм ч сайхан байгаагүй. Сагсан бөмбөгийн спорт анх удаа мэргэжлийн лиг болж залуучууд тэр хэрээр сонирхох болсон. Тэр цаг түүх болон үлджээ. Тэр үеийн сагсчид өнөөгийн залуусаас арай л өөр, төлөвшөөгүй гэмээр юм уу даа. Тэмцээний үеэр орилж хашгирдаг, үүнийг нь дагаад үзэгчид нь тийм зан гаргана. Хожигдсон баг буруугаа шүүгчээс хайна. Ийм байдал шүүгчдэд нөлөөлөн ажлаасаа татгалзаж байсан удаатай. Аргаа барах үе ч гарч л байж, МСБХ-ны ажилтан байсан Нямдорж, Амьбөх нар нь чухал тоглолтын үед өөрсдөө шүүж байсан гэдэг. Энэ бүхэн эдүгээ түүх болон үлджээ. Гагцхүү ЖААЖАА л сагсандаа, шүгэлдээ үнэнч үлдэн өнгөрч одсон бүхий л он жилүүдэд тэмцээнээ шүүсээр иржээ. Мань эр тасралтгүй 30 жил шүгэл үлээсэн гэхээр ЛИГ–ийн амьд түүх байлгүй яах билээ. Харин Жаажаа маань “Би яах вэ. Шударга ёс зүйтэй сагсчдын тухай ярих хэрэгтэй. Боргоо, Дашдорж нараа онцолмоор байна. Мөн хамгийн зальтай, алдаагаа хүлээдэггүй байсан нөхөр бол одоо НЗДТГ-н дарга М.Отгонбаяр. Хамгийн хэрүүлч нь Наранбаатар, Баярцогт хоёр шүү дээ гээд тэрүүхэндээ мушийсан. Манай Түвшинбаяр, Майбаяр хоёр маш цэвэрхэн тоглодог бол Данди Бат-Эрдэнийн хурдыг гүйцэж үлээх хэцүү байлаа хэмээсэн. Тухайн үед СТО-нд хамгийн олон дэмжигчтэй баг бол “АЛТАЙН БҮРГЭДҮҮД” нь бол хамгийн танхай дэмжигчтэй нь “ГЕНЕРАЛУУД” байж. Генералуудын дэмжигчид ахимаг насных төдийгүй цагтаа сагсчин явсан нөхдүүд тэрүүхэндээ атаман. Хааяахан заалнаас “Жаажаа чамайг ална даа” гэх үгийг сонсогдоно. Үүнд гомдоно гэж юу байх билээ. Хор шаргүй тэмцээн гэж хаана байх билээ гэсээр талбайдаа гарсан. Шүгэл ч тас хийв. ЛИГ ч эхэллээ.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
