Connect with us

Энтертайнмент

ҮХРИЙН СҮҮЛ ХУЛГАНЫХААС УРТ

Нийтэлсэн

-

Төмөр хулгана жил цаг хугацааны жамаар урсан өнгөрөхдөө хүн төрөлхтөн, түүний нэгэн мөчир болсон монголчуудад ухаарал, эргэцүүллийн чамгүй тулгалт үлдээж, зовлон, жаргал хосолсон хорвоогийн хатуу, зөөлнийг амсаж дөжирсөн хүн төрөлхтөнд түүхэнд үл мартагдах, содон сургамж үлдээж байна. Товч тоймловол:
1. Хүн төрөлхтөн хөгжлийн асар өндөрт хүрч “Хавтгай дэлхий “-н тавцан дээр хав дөрвөлжин даналзах тухай бодох болсон ч Дэлхий бөөрөнхий хэвээр бөгөөд нүдний хараанаас далд хүн төрөлхтнийг бүхэлд нь сүйрүүлэхгүй юм гэхэд хорио цээрийн хашаанд намнаж оруулах аюул бодитой хүлээж байгааг Ковид-19 цар тахал харууллаа.
Нэг метрийг тэрбум хуваасны нэгтэй тэнцүү өчүүхэн вирус цөмийн зэвсгээс аюултай бөгөөд хорсол дайсагналцлын хөрсөнд үржүүлж “бурхны үрсийг” сүйрүүлэх хорон санааны түлхүүрийг чөтгөрийн гарт нэгэнт нээж өгч байгааг анхаарахгүй амьдрах аргагүй болов.
2. Орчин үеийн хүн төрөлхтний амьдралын өнгийг тодорхойлж байгаа мэдээлэл-технологийн дэлхийг хамарсан сүлжээний “унтраалга” үндэстэн дамжин ноёрхсон цөөхөн медиа-магнатуудын ширээн дээр байдаг бөгөөд Тэд өөрийн дур хүслээр хэнийг ч түгжин тусгаарлах боломжтойг Ану-ын Ерөнхийлөгчийн холбоог хаасан үйл явдал харууллаа.
Төр, санхүү, боловсрол зэрэг гол салбарын ажлаа даатгасан нийтийн хэрэглээний (манай боловсорсон эрхмүүд “сошл” гэдэг) сүлжээний түлхүүр нь хувь этгээд, аль нэг улс гүрний дангаар ноёрхолд байгаа нөхцөлд түүнийг түшиглэн амьдрагчийн хувь заяа мөнхийн эмзэг байдалд оршдогийг энэ үйл явдал нотлов.
Амьдралд тохиолдох боломжтой алив муу үзэгдэл хамгийн эгзэгтэй хүнд үед хамгийн хатуу өнцгөөрөө тулгардгийг Мэрфийн хууль гэдэг бөгөөд түүний үнэн зөвийн, нотолгоог эрэх шаардлагагүй юм.
3. Хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийн нэг болсон нийгмийн амьдралын зохион байгуулалтын ардчиллын утга агуулга, хэрэгжих нөхцөл, шалгуурыг сэргээн тунгаах хурц шаардлага бодитой илрэв.
Агуу их А.Линкольн “Ардчилал бол ард иргэд төрөө байгуулж, төр нь ард иргэддээ үйлчилж, ард иргэд төрөө хянах явдал мөн” хэмээн тодорхойлсноос хойш их хугацаа өнгөрчээ.
Ардчиллын үзэл санаа, утга агуулга нь неолиберализмын өнгө будагт хучигдан, ардчиллын зарчмыг хэрэгжүүлэх гол арга хэрэгсэл болох төрийн сонгууль гажуудаж, олигархийн захиалгат төрийг төрүүлэхэд үйлчлэх болсныг ардчиллын гол тугч гэгдэх болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль Монголын сонгуулиудтай нэн төстэй болсон явдал нийтэд харууллаа. Төрийн сонгууль иргэд, иргэдийн бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн дүрмээс гажиж, ов мэх, хөрөнгө мөнгөнд дулдуйдах нь ардчиллын зарчмын завхрал мөн бөгөөд эцсийн дүнд улс, нийгмийн хүнд хямралд оруулдгийг Дэлхий нийтээр харж, ухаарах боломж гарлаа.
 
Төмөр хулгана жилийн үлдээж буй дээрх сургамжууд улс орон бүрд өвөрмөц өнгө айзмаар хамаарах нь дамжиггүй. Монгол орон нийтлэг замаас гажаагүй ч өөрийн мөн чанар, оршихуйн онцлогтойгоор энэ оныг үдэж байна.
Монголчууд бид хулгана жилийн эхнээс дэлхийд түгж буй цар тахал, түүнээс улбаалсан эдийн засгийн уналт хямралтай учрахаа ойлгож, хэр чадлын хэрээр бэлтгэж, оны дундуур төрөө шинэчлэн байгуулж, улс төрийн амьдралаа тогтворжуулан хүчээ нэгтгэх чиглэлд чамгүй алхам хийсэн юм.
Гэвч жилийн эцэст хулганын сүүл шарвах мэт огцом хөнгөнөөр төрийн толгойд түймэр асч, Засгийн газар огцорлоо. Монгол төрийн сүүлийн 25 жилийн намтрыг эргэн санавал Засаг төр холбирсон тоогоор Ази тивдээ толгой цохих төдийгүй Дэлхийд ч тэргүүлж мэднэ. Нийгмийн хоцрогдол, эдийн засгийн дорой буурай хөгжил, төрийн тогтворгүй байдлаараа “гадилын орон” хэмээн хочлогддог Латин Америкийн жижиг улс орнууд Төрөө онхолдуулах чадвараараа Монголын хаана ч хүрэхгүй бөгөөд манай олигархууд мөнгөөр төрийг цохидог бол тэнд цэргийнхэн зэвсгээр төрөө унагана.
Энэ удаагийн Монголын Засгийн газрын огцролт хууль дүрэмд заасан процедурын бүх шат дамжлагыг 7 цагийн дотор багтаан дамжиж хэрэгжсэнээр онцлог юм. Өнгөц харахад бүх үйлдэл “хуулийн дагуу” өрнөж, шийдэгдсэн.
МАН-ын Удирдах зөвлөл Засгийн газар огцрохыг дэмжиж, УИХ-ын байнгын хороод, нэгдсэн чуулган, олонхийн саналаар шийдсэн.
Гэтэл Үндсэн хууль гэж чулуун суурь буй. Тэнд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна”, ‘Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгон байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” (3.1), “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална ” (23.1) гэж заасан буй.
МАН хийгээд УИХ-ын гишүүд Засгийг огцруулахад, ард түмнийхээ саналыг асуусан, судалсан зүйл байхгүй. Олон нийтийн зүгээс У.Хүрэлсүхийн огцрохыг шаардаагүй. МАН-ын гол өрсөлдөгч АН-ын удирдлага сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх нь байтугай толгойгоо хаана байгааг мэдэхгүй болтлоо будилж, сулраад байна. Уг нь толгой мөрөн дээр баймаар. Гэтэл байхгүй. Зарим нь гэдэс гүзээ хавиар, магадгүй түүнээс ч доогуур эрэх янзтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн огцрохыг “огтхон ч дэмжихгүй” гэдгээ УИХ-ын индрээс албан ёсоор мэдэгдсэн.
Ийм нөхцөлд 100 жилийн ойгоо угтаж буй “хашир” нам, түүний нэрээр Улсын Их Хуралд зонхилогчид дэрсний туулай шиг цочирдож, засаг төрийг хямруулах болсны үнэн учир шалтгааныг зөв оношлох нь нийгмийн амьдралын цаашдын тогтвортой байдал, төрт ёсны хойшлуулшгүй захиалга болж байна.
Болж өнгөрсөн үйл явдлуудын баримт мөрдвөл Засгийн газрыг огцруулахад хүргэсэн шалтгааныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тайлбарлахдаа:
• Эмнэлгийн нэг байгууллагад нялх биетэй, эх хүнд хүмүүнлэг бус, хүйтэн цэвдэг сэтгэлээр хандсаны төлөө Засгийн газар хариуцлагаа хүлээж, нийгмээс уучлал хүсэж байна;
• Ерөнхийлөгч улс төрийн жагсаал цуглаан зохион байгуулж, санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн;
• Ерөнхийлөгч шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлж, Үндсэн хуулийг зөрчиж байна хэмээн
тайлбарласан бол Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганд оролцож, Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар Төрийн тэргүүний байр суурийг илэрхийлэхдээ “Бизнесийн тодорхой бүлэглэл, тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Сү.Батболдын толгойлсон бүлэглэл төрийн эргэлт хийж байна” хэмээн мэдэгдсэн билээ. Харин Улсын Их Хурлын орлогч дарга С.Одонтуяа “Энэ бол МАН-ын дотоод зөрчил туйлдаа хүрсний илрэл мөн” хэмээн оношилжээ.
Нийтийн анхааралд хүргэсэн албан ёсны эдгээр байр суурийг үйл явдлын мөн чанар, утга агуулга, үр дагаврын талаас үнэлбэл итгэл үнэмшил төрүүлэхүйц тайлбарыг Ерөнхийлөгч өгүүлжээ.
Засгийн газрыг огцруулах эсэх тухай асуудал хэлэлцэж байгаа. УИХ-ын танхимд Ерөнхийлөгчийг огцруулах хүслийн үзүүр тод цухалзаж байсан нь төрийн эргэлт хийх оролдлого бодитой байгааг харуулсан юм. Энэ дүгнэлтийг үгүйсгэх байр суурь байж болох ч миний хувьд ийм үйлдэл эртний танил юм. МАХН (Одоогийн МАН-ДБ)-ын төв штаб 1991 оны 7 сарын 28-ны Бага хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг “Монголын тусгаар тогтнолоос урвасан” гэх үндэслэлээр огцруулах, төрийн эргэлт хийхээр бэлтгэж байсан ч шившигтэйгээр нурж билээ. Тэр оролдлого тоталитар дэглэмийн сүүлчийн эсэргүүцэл байсан бол энэ удаагийн оролдлого нөлөө бүхий нэг олигарх бүлэглэлийн ноёрхлын амь тавихын өмнөх алхам юм уу даа.
Монгол Улсын Засгийн газрын тэргүүн огцрох хүсэлтээ гаргах үед улс орны улс төрийн амьдралд хоёр том асуудал нийтийн анхаарал татаж байлаа. Түүний нэгдэх нь 2010-аас 2012 онд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд байсан, Одоогийн Улсын Их Хурлын гишүүн Сү Батболдын гадагш зөөж гаргасан хөрөнгөө байршуулсан олон оронд шүүхийн шийдвэрээр хөрөнгийг битүүмжилж, хамгийн сүүлд АНЦ-ын Нью-Йоркийн шүүх бас ийм асуудлыг хэлэлцэж байв. Тэнд нэр хүндтэй гэрчийн мэдүүлснээр Сү.Батболд болон хамаатнууд “Эрдэнэт”, “Оюутолгой”-гоос ихээхэн мөнгө унагаж, 10 гаруй оронд 100 гаруй хуурамч компани байгуулж байжээ.
Энэ асуудлаар Монголын төрийн зарим салбарт ч доргио чичиргээ үүсч, авлигачид Ерөнхийлөгчийн хэлснээр “амь тавих” байдалд сандарч байв. МАН, түүний бүрдүүлсэн төрийн дээд институт энэ байдалд цочирдон уулгалсан нь намын эрх ашиг, тухайлбал санхүүжилттэй холбоотой байж болох “өндөр магадлалтай”.
Олны анхаарал хануулах асуудал нь УИХ шүүхийн талаарх хуулиудыг өөрчилж, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүхийн сахилгын хороо бүрдүүлэхэд Ерөнхийлөгчийн оролцоог цуцалж, Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын саналаар томилох болсон явдал юм.
1992 онд Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш шүүх засаглал, улс төрийн хүчнүүд болон эрх мэдэлтний нөлөөнд байгаа тухай хардлага, шүүмжлэл тасраагүй билээ.
Шүүх, АТГ-ын тухай хуулиудыг хөндөж байх энэ үед Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг УИХ-ын сонгуулийн үед барьж хорьсон, УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа тангараг өргүүлэхгүй байж ялласан зэрэг нь аль нэгэн эрх мэдэлтэн шүүхэд нөлөөлснөөс үүдэлтэй байж болох тухай асуудал олон улсын хэмжээнд хүртэл анхаарал татаж байв.
УИХ-д Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед зарим гишүүд “шүүгч нар Төрийн ордны зүүн жигүүрийн гуравдугаар давхраас хэн нэгнийг яллах үүрэг даалгавар авдаг байсан” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч рүү чичилж, сүүлийн үед моодонд орсон “импичмент”-ээр далайлгасан нь нэн ноцтой асуулт үлдээлээ. Тэр нь:
1. Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх зэмлэлийг “гүтгэлэг” хэмээн мэдэгдээд, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх байр сууриа илэрхийлэв. Олон түмэн энэ заргын үр дүнг нэхэн хүлээх болно.
2. Аймаг, дүүргийн шүүгчид Төрийн ордноор орж гарах нь юу л бол. Шүүхийн дээд түвшний хэн нэгэн Төрийн ордны жигүүр, давхрын хооронд гомдол зөөж явсан бол шүүх өөрөө улс төрийн хутган үймүүлэгчийн байр сууринд очсон хэрэг үү?!
3. Шүүх засаглал болон АТГ-ын тухай хуулийн шинэчлэл ийм үндэслэлд тулгуурлаж шийдэгдэн, төрийн энэ чухал салбарыг эрх баригч улс төрийн хүчний ногтонд оруулав уу? Улиг болтол ухуулдаг “Засаглалын тэнцвэртэй хуваарь”, “Шүүхийн хараат бус байдал” сулрав уу, бэхжив үү?!
4. Сүүлийн 20 гаруй жил тасралтгүй үргэлжилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн тэргүүний хувьд төрийн бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах зүй ёсны үүргээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлах оролдлого Шүүхийн салбарт хэрэгжих хуулийг УИХ батлав.
Парламентын засаглалыг шүтэх үзлийн далбаан дор Монгол төрийг задалж буй энэ чиг хандлага “Парламент” нь мөнгөний сонгуулиар, олигарх бүлэглэлүүдийн захиалгаар бүрдэж байгаа одоогийн нөхцөлд улс орны эрх ашиг, хувь заяанд гүйцэтгэх үүргийг бодитой үнэлэх шаардлага нэн хурц болж байгааг үйл явдлын өрнөлт тод харууллаа.
Монголчууд бид олон юм үзэж догширсон зангаараа хулгана жилийн сүүлийн үйл явдлуудыг мартагнан орхиж, өнгөц тайлбарт сэтгэл амарч болох юм. Ямар ч болов одоохондоо Улсын Ерөнхийлөгч нь “төрийн эргэлт болж байна” хэмээн мэдэгдсээр атал УИХ нь учир явдлын тайлбарыг хаалттай чуулганаараа ч сонсолгүй ”эв нэгдэл” хэмээн уриалаад чуулганаа өндөрлөв. Улсын Их Хуралд “чүүчилүүд” их л олон болж дээ. Тэгэхдээ олон хавар нэгэндээ гэж нэг сануулга бий.
“Зовлонгоос ангижиръя гэвэл зовлонгийн шалтгааныг арилга” гэсэн бурхны сургаал ч бий. Тэгээд ч цагийн өнгө биднийг алив бүхэнд чамбай няхуур хандаж, урьд урьдынхаас илүү ухаалаг, холч бодлогоор амьдрахыг шаарднам бус уу.
Монголын улс төр, нийгмийн амьдралд олонтоо тохиолдож буй хямралт байдлыг нягтлан шинжилбэл түүний үндсэн шалтгаан, гол зангилаа нь дараах хоёр асуудалд тулдаг билээ.
Түүний нэг дэх нь, 1992 оны Үндсэн хуулиар 76 гишүүнтэй, нэг танхимтай. Улсын Их Хурлыг “төрийн эрх барих дээд байгууллага” хэмээн тогтоосноор өөрийгөө хянах чадваргүй төдийгүй, улс төрийн аль нэг хүчинд дулдуйдсан “масоны төр”-ийн зэрэмдэг тогтолцоонд шилжсэн билээ. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ доголдлыг өөрчилж чадаагүй юм. Одоогийн шүүх засаглалыг тойрсон ээдрээтэй асуудал энэ доголдлын нэг л салаа мөчир юм.
Төрийн дээд эрх мэдлийг бүх ард түмний төлөөлөлтэй Ардын Их Хуралд хадгалж, Төрийн бүх салбар, түүний өмнө ажил үүргээ хариуцдаг болсон цагт Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт шилжинэ. Ардын Их Хуралд Улсын Их Хурал, ИТХ-д хамгийн олон удаа сонгогдож, олон түмний итгэл хүлээсэн төрийн зүтгэлтнүүд болон залуучууд, ахмадууд, ҮЭ, соёл шинжлэх ухааны салбараас сонгогдсон төлөөлөгчдөөр бүрдүүлэхэд нийгмийн эрх ашгийг бүрэн илэрхийлж чадах нь эргэлзээгүй. Гэвч энэ асуудлыг ойр мөд шийдэх боломжоо 2019 онд алдсан билээ.
Одоогийн улс төрийн амьдралын ээдрээтэй байдлын хоёр дахь шалтгаан нь улс төрийн намуудыг шүтэх үзэлд үндэслэж, нэг талаас тэдэнд төрийн эрх мэдлийг авах онцгой эрх олгосон хэр нь, нөгөө талаас төрийн эрх мэдлийг худалдах, худалдаж авах, олон түмнийг сонгуулийн бохир технологи, худал хуурамч амлалтаар төөрүүлэх, төрд ноёрхсон олигарх бүлэглэлүүдийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх үүд хаалгыг нээж өгч байгаа “Улс төрийн намын тухай хууль”-ийг өөрчилж чадахгүй байгаад оршино. Энэ асуудал сүүлийн 10 гаруй жил Улсын Их Хурлын чуулганы шийдвэрлэх асуудлын тоонд орж яваа боловч одоогийн эрх баригч МАН-ын дангаар ноёрхлын үед УИХ-ын санаачилсан төсөл хэлэлцэж, нийгэм хүлээн зөвшөөрөх шийдэлд хүрэх магадлал тун бага.
Намуудын тухай хуулийн шинэчлэл хийхэд тэдний хариуцлагыг дээшлүүлж, нийгмийн хяналтад оруулах шаардлагыг хэрэгжүүлэх нь нийгмийн амьдралын үндсэн захиалга мөн болно.
Улс төрийн шударга, тэгш өрсөлдөөний орчин бүрдүүлж, намуудын хариуцлагыг дээшлүүлэн авлигын мафиоз сүлжээнд орох боломжийг хаахын тулд адаглаад л хууль шинэчлэх концепц буюу үзэл баримтлалыг зөвшилд хүргэж тогтсон байх зайлшгүй шаардлагатай. Үндсэн хуулийг өөрчлөх үед эрх мэдэлтнүүдийн ов мэхэнд хөтлөгдөн хашигдаж гаргасан алдааны гашуун сургамжийг мартах ёсгүй.
Намын тухай хуулийг шинэчлэхэд төр нийгмийн талаас баримтлах гол чиглэлүүдийг олон түмний саналыг судлах үндсэн дээр ҮАБЗ-өөр хэлэлцэн тогтоож, улс төрийн бүх намуудын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчөөр толгойлуулсан ажлын бүлгээр шүүн хэлэлцэж, төсөл боловсруулсан нөхцөлд нийгмийн зөвшилд хүрч, улс төрийн орчныг эрүүлжүүлж болох юм.
Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч мөн гэсэн Үндсэн хуулийн заалт (30.1)-ын утга агуулга, ач холбогдол, үр ашгийг монголчууд нэгэндээ хүртэх, үнэлэх боломж олдох билээ. Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хүндэтгэж хамгаалахдаа, санхүүгийн бэрхшээлийн улмаас олигархуудын халаасанд орж, нийгмийг хуваан өмчилж буй бүлэглэлүүдийг тэтгэхэд бус, Төрийн эрхийг авч, түмний заяаг шийтгэж тэмүүлэгч субъектүүдэд, өндөр хариуцлагын буулгыг нь тохож өгөх, нийгмийн захиалгыг биелүүлэхэд чиглэх ёстой.
УИХ-ын 2021 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд уг асуудалд багтаж орсон. Тэгэхдээ Ардчилсан нийгэмд эрүүл үзэл баримтлалтай, өндөр хариуцлагатай олон намын тогтолцоо хэрэгтэй болохоос олон “мам”-ын тогтолцоо тус болсон түүх байхгүй билээ. УИХ-д суудалтай намуудын сүүлийн 5-аас 10 жилийн санхүүгийн үйл ажиллагааг бүрэн шалгаж үнэн байдлыг нийтэд мэдээлэхгүйгээр тэднийг төсвөөс санхүүжүүлэх асуудлыг шийдэх нь ээлжит хуйвалдаан төдий болох бөгөөд үхэр жил сүүлээрээ хулганаас дутахгүй шилбүүрдэж ч магадгүй юм.
Үхрийн сүүл хулганыхаас урт шүү дээ.
Д.Бямбасүрэн
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.

Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга  О.Хангай бичигдэж байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.

“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025”  үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.

Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.

Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.

Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.

Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Тайландын нийслэл Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-27-нд болох бөгөөд 30 орны 295 (эрэгтэй 168, эмэгтэй 127) тамирчин оролцохоо мэдүүлжээ.
Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нарын удирдлага дор 19 жүдоч өрсөлдөх юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д Б.Мөнхбаяр, -100 кг-д А.Энхбаяр, Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн, Ө.Пэрэнлэйжамц (багийн барилдаанд) нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 70 кг-д Д.Есүй, -78 кг-д А.Дуламсүрэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөнө.
Азийн АШТ-ээс Монголын баг тамирчид нийт 26 алтан медаль хүртсэн ба Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, М.Уранцэцэг, П.Лхамдэгд нар хошой аварга юм. Монголоос жүдо бөхийн Ази тивийн анхны алтан медалийг 1996 онд гавьяат тамирчин Д.Нармандах хүртэж байсан бол сүүлд (2024 онд) гавьяат тамирчин Б.Баасанхүү, Л.Энхрийлэн, ОУХМ Б.Эрхэмбаяр нар аваргалж байв.
АЗИЙН АШТ-ЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН ЖҮДОЧИД:
1996 онд: Д.Нармандах
2001 онд: Х.Эрдэнэт-Од
2003 онд: Х.Цагаанбаатар
2003 онд Д.Нямхүү
2005 онд: Х.Цагаанбаатар
2005 онд: Х.Эрдэнэт-Од
2009 онд: Г.Болдбаатар
2011 онд: П.Лхамдэгд
2012 онд: М.Уранцэцэг
2012 онд: П.Лхамдэгд
2013 онд: Д.Төмөрхүлэг
2015 онд: Ц.Мөнхзаяа
2015 онд: Ц.Наранжаргал
2016 онд: Д.Сумъяа
2016 онд: Д.Алтансүх
2016 онд: Н.Дагвасүрэн
2016 онд: Н.Түвшинбаяр
2017 онд: М.Уранцэцэг
2019 онд: Ц.Цогтбаатар
2019 онд: О.Ууганбаатар
2019 онд: Л.Отгонбаатар
2022 онд: Ё.Басхүү
2022 онд: Б.Ганхайч
2024 онд: Б.Баасанхүү
2024 онд: Л.Энхрийлэн
2024 онд: Б.Эрхэмбаяр
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр4 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм4 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим