Бусад
СОЛОНГОН ААШТ БУЮУ Т.АНАНДА ЮУ ГЭЖ БИЧИВ?

Дуучин Т.Дэлгэрмөрөн хэдэн өдрийн өмнө эхнэртэйгээ хэрэлдэж байх үедээ лайв хийсэн. Энэ үед хүүхдийг нь асарч байсан эмэгтэй, Т.Анандагийн өмнүүр орж, Т.Дэлгэрмөрөнтэй хэрэлдэж байсныг харсан хүмүүс эмэгтэйг буруутгаж байгаа. Тэгвэл энэ талаар Т.Ананда фэйсбүүкдээ пост бичжээ. Лайваас өмнө Т.Дэлгэрмөрөн түүнийг зодсон бөгөөд тэр эмэгтэй байгаагүй бол хүн амины хэрэг гарах ч магадлалтай байсан. Доромж үгээр хэрүүл хийж, галыг өөр рүүгээ чиглүүлж байсан арга нь тэр юм шүү хэмээн бичжээ.
Түүний постыг хүргэе.
Санаанд оромгүй, гэнэтийн болсон явдал намайг төдийгүй надад тусалж байсан эгчид минь ч хүчтэй нөлөөлж, биднийг болон нийгмийг бухимдуулж цочирдуулсан явдал боллоо. Би тэвчиж явсаан. Харааж зүхэн, доромжилж, зодох занчих явдлыг нь өдий хүртэл тэвчиж, амьдралаа бүтнээр нь авч явахыг хичээсээр ирсээн. (Олны хэлээд шүүмжлээд байгаагаар…) Сайн эхнэр, ээж байх гэж өөрийнхөө хэр чадлаар л мэрийсэн. Тайлбарлан хэлэх олон зүйл байлаа ч энэ бүхнийг хэлэх нь яг л тэр хүн шиг өөрийн гутамшигт үйлдлээ цайруулах гэж ядаж байгаа мэт харагдах тул түр хойш тавиад, тэр цахимаар лайв хийсэн явдалтай холбогдуулан та бүгдээс чин сэтгэлээсээ уучлалт хүсье. Намайг зодож, цохиж,багалзуурдаж ,шилэн шүүгээнд савж,нүүр рүү минь удаа дараа шүлс цэрээ хаясны дараа би арай гэж 102 руу дуудлага өгсөн.Цагдаа дуудсаны дараа шууд утасаа гарган лайв хийж эхэлсэн байсан эмэгтэй хүнээс гарч болох бүх арга цөхрөлийг минь барж, намайг харлуулж харуулах гэсэн санаа нь байх л даа. Хэрвээ надад тусалж байсан тэр эгч минь байгаагүйсан бол магадгүй би тахир дутуу ч болох байсан байх. Намайг хамгаалж, урдуур минь орж, ээж шиг минь сэтгэлээр өмгөөлсөн эгчид минь ямар ч буруу байхгүй юм шүү гэдгийг л та нартаа хэлмээр байна. Тэр бол гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч төдий хүн биш! Миний дотны хүн. Надад болон хүүхдүүдэд минь чин сэтгэлээр бидэнд тусалдаг эгч. Бидний харилцаа Дэлгэрмөрөнгийн нэрлэснээр зарц, эзэн 2 биш! Тийм ч учраас тэвчих аргагүй үйлдлийг нь харж, хажууд нь байсан хүний хувьд өчнөөн олон үйлдлийг нь харж тэвчиж чадаагүйдээ бухимдлаа илэрхийлж, намайг өмөөрсөн хэрэг. Тэр үед эгч маань өөдөөс нь тэгж орилж анхаараалаа өөртөө төвөлрүүлээгүй бол хүн амьны хэрэг эсвэл,би тахир дутуу болоод л дуусах байлаа. Би ч бас охиныг минь,дүүг минь,найзыг минь нялх биетэй байхад нь ийм үйлдэл гаргасан бол энэ байтугай хамгаалж өмгөөлөх зоригт үйлдэл надаас гарах байсан. Үрсийн минь өмнө амь бүтэн зогсох боломж олгосон эгчдээ харин баярлалаа.
Хүүхдээ харангаа ажлаа хийгээд, гэртээ тайван сууж байхад орж ирж үймүүлчихээд гарч явсан хүний хувьд бичлэг хийхдээ бэлдээд, өөрийнхөө дуу хоолой үйлдлээ хэрхэн хянаж байгаа нь ойлгомжтой! Тиймээс гомдож бухимдсан сэтгэлээ барьж чадаагүй байхдаа гаргасан үйлдэл бүхэндээ бид уучлалт хүсэж байна. Харин миний болон өөрийнхөө хувийн амьдралыг үргэлж бусдад дэлгэн, түмнийг бухимдуулж байгаа тэр хүний өмнөөс сэтгэл зовинож байна. Учир нь би хувийн амьдралаа түмэнд дэлгэхийг хүсээгүй. Тэр хүнийг харлуулж, өөрийгөө өмөөрөх оролдлого хийсэн пост бичлэг ч оруулж байгаагүйг олон түмэн ялгаж салгаж ойлгох биз ээ. Надад түүний харлуулах гэж ядаад байгаа шиг эрчүүдтэй зугаацаж, архидан согтуурч явах цаг үнэндээ алга аа. Дараалсан 2 нялх хүүхдийнхээ хэрэглээ, асаргааг хүний гар харахгүй хангаж, амьдралаа авч явах амаргүй үүргээ амжуулах гэж унтах нойроо умартан ажлаа ч амжуулж, үр хүүхдээ ч асарч явна. Үнэндээ үүнээс өөр хэлэх зүйл алга даа. Дараалсан 2 нялх хүүхэдтэй хүн хүүхдээ асраад л гэртээ суувал хэн тэднийг болон биднийг тэжээх үү? Ажил хийж, амжиргаагаа залгуулъя гэвэл хүүхдийг минь хамжиж асралцах хүн зайлшгүй хэрэгтэй болдгийг ээж болсон бүсгүйчүүд ойлгох биз ээ! Хүүхдээ асрагчаар харууллаа, нөхрөө дээдлэн үгэнд нь ороод, гэртээ сууж л байхгүй юундаа нөхрөө бухимдуулаад байдаг юм бэ?! гэж шүүмжилж байгаа эмэгтэйчүүдэд харин бүхнийг яаж ч харж, хэлж болох эрхийг нь үлдээе ээ. Уг нь эмэгтэй хүнийг хайрлах маш амархан даа. Жаахан урам өгөхөд л уяхан сэтгэл бөмбөрөөд л… Хэдий ядарч байсан ч өндийгөөд л, цэцэглээд л үр хүүхдийнхээ төлөө, амьдралынхаа төлөө өөдөө өөдөө ургаад л байдаг юм. Гэтэл… Гутрах, гуних ч багадах бүрхэг өдрүүд манан мэт л үргэлжилж байна…. Бухимдсан ганцхан удаагийн үйлдлийг минь л энэ хүн өөрийгөө цайруулахын тулд ийнхүү дэлгэсэн хэрэг. Үүний цаана олон олон цөхрөл гомдол, тэвчээр уучлалууд минь нуугдаж байсан юм шүү. Хаалга бүрийн цаана би ганцаараа бус олон мянган эрх нь зөрчигдөж буй ээж хүүхдүүдийн жишээг өөрт ирсэн захидал илгээмжээрээ мэдэж авлаа. Үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө улам бүр хичээн зүтгэж эрүүл аюулгүй орчинд өсөн торних бүхний төлөө амьдрах болно. Мөн хүүхдийн болон бусад хүний эрхийн байгуулгатай хамтран ажиллах болно. Энэ цаг үед хоёргүй сэтгэлээр урам дэм өгч буй гэр бүл,найз нөхөд,хамтран ажиллагч байгуулга,дэмжигч та бүхэндээ гүнээ талархаж байна. Надад сэтгэлийн дэм өгсөн бүх хүмүүстээ баярлалаа. Өчигдөр уржигдар цагдаагийн байгуулга дуудаад мэдүүлэг өглөө. Миний хувьд хууль шүүхийн үйл ажилгаанд хүндэтгэлтэй хандана аа.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.