Connect with us

Энтертайнмент

Т.УРАНЧИМЭГ: ГАР УРЛАЛ БОЛ СТРЕСС ТАЙЛЖ, ХҮН МАШ ГОЁ СЭТГЭЛИЙН ТААШААЛ АВДАГ ЗҮЙЛ ЮМ

Нийтэлсэн

-

М.ДАВАА

Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд шилэн урлал хэмээх ганган чамин хийцтэй гар урлалын бүтээлүүд хийж, олон нийтэд танилцуулж буй бүсгүй бол Төмөрбаатарын Уранчимэг. Тэрбээр дуучин, загвар өмсөгч төдийгүй гар урлалаар нэлээд нэрд гарч буй нэгэн. Ингээд URANIA брэндийг үндэслэгч Т.Уранчимэгтэй шинэхэн хийж эхэлсэн бүтээлийнх нь талаар болон сургалтынх нь талаар цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Юуны өмнө уншигчиддаа болон танай хамт олонд эрүүлийг хүсье. Намайг Төмөрбаатарын Уранчимэг гэдэг. Ам бүл дөрвүүлээ амьдардаг. Миний хувьд Солонгост тав, АНУ-д 10 жил сурч, ажиллаж амьдраад 2012 онд эх орондоо ирсэн. Монголдоо ирээд “Мерси Кор” ОУБ-ын “Үндэсний төвшинд авлигын эсрэг, сайн засаглалыг хөгжүүлэхэд иргэдийн оролцоо” төслийн ажилтнаар 15 аймгийн 60 суманд ажилласан. Одоогоор “SupremePower” LLC захирал, “DMD” entertainment-ын захирлаар тус тус ажиллаж байна.

-Таныг нийгмийн идэвхтэй, бас загварын болон урлагийн салбарт ч ажилладаг тухай сонсч байсан юм байна. Тэр талаараа сонирхуулахгүй юу?

-Олон жил гадаадад байсан болоод ч тэр үү ер нь эх оронч хүн дээ. Өөрийн чадах хэрээр хүнд туслах дуртай. “Сүүн сэтгэлийн дэм” ТББ-тай хамтран “99 гэр” хөтөлбөрт нь оролцож, янз бүрийн шалтгаанаар орон гэргүй болсон олон айлыг гэртэй болгосон. “Нийслэл Ротари” клубын гишүүн гээд бичвэл тун урт болох байх. Миний хувьд 1998 онд “Ганга гоёл”  загварын агентлагт загвар өмсөгчөөр ажиллаж байсан. АНУ-д анхны амьд хөгжмийн “Хөх Монгол” хамтлагт дуучин байсан. Одоо “DMD” entertainment маань тасралтгүй 10 гаруй жил олон сайхан хамтлаг, дуучдын уран бүтээл дээр ажиллаж байна. Мөн Make up artist гээд өөрийн сонирхлоор олон төрөлд хүч үзэж явна. Аав маань хөгжмийн удирдаач, ээж маань жүжигчин хүмүүс. Урлагийн гэр бүлд өсч торнисон болохоор урлагт дуртай.

-Гадаадад байх хугацаандаа заг­вар өмсөгчөөр ажиллаж бай­сан уу. Гадаадын агент­лагтай гэрээтэй байсан уу?

-“Хаврын гоёл” загварын шоунд оролцож байлаа. Мөн АНУ-д байхдаа дизайнер Н.Соёлмаагийн ноолууран бүтээлийг өмсч байсан. Бас Монголоос ирсэн загварын шоунуудад оролцож байлаа.

-Хэзээнээс гар урлалын бүтээлүүд хийх санаа төрсөн бэ. Заавал яагаад ийм шилэн бүтээл урлах санаа төрөв?

-АНУ-д байхдаа хатаамал цэцэг, модлог ургамлаар бүтээл хийж байсан. Америк хүмүүс төдийгүй нэртэй одууд хүртэл миний бүтээлийг хараад жирийн нэг монгол охин хийсэн гэхээр гайхдаг байсан. Монголдоо ирээд бүтээгдэхүүн авсан үйлчлүүлэгчиддээ шилэн зүйлүүдийг маш гоёор чимэглэж, бэлэглэж эхэлсэн. Гар урлалын олон төрлөөр юм хийдэг. Шингэн шилний урлалын хувьд эхлээд Youtube-ээс маш удаан бичлэг үзэж, биширч, сонирхож байгаад “Гар урлалын групп”-ээс анхны багштайгаа учирсан даа. Энэ цагаас эхлээд л яаж эхлэхээ ойлгож авсан. Энэ завшааныг ашиглаад багшдаа баярлалаа гэж хэлье. Ерөнхийдөө эхний үедээ өөрөө сураад гэрээ гоёно гэж бо­дож байсан ч хүмүүст маш их таа­лаг­даж, захиалга ч их ирсэн. Тэгэ­хээр ер нь сургалт хийж, олон айл өрхийг орлоготой болгоё, мөн амьд­ралын бололцоо тааруу, өрх тол­гойл­сон ээж, аавуудыг үнэгүй сур­гаад амьдралд нь тус нэмэр болъё гэж шийдсэн. Тиймээс л сур­гал­таа явуулж эхэлсэн. Ми­ний ярилцлагыг уншиж байгаа та бүхэн цааш нь дамжуулж, олон айл өрхийг орлоготой болгох ажилд минь туслаарай гэж хүсч байна.

-Ямар материалаар бүтээлүүдээ урладаг вэ?

-Шингэн шил буюу давирхай, хатуулагч, саа, будаг, чимэглэл гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн ашигладаг.

-Шингэн шилэн урлал гэхээр хүмүүс гайхах байх. Хэчнээн шат дамжлагаар ийм сайхан бүтээл болж байна вэ?

-Шингэн шилний урлалын хувьд үндсэн зааврын дагуу хийх боловч хамгийн гол зүйл бол хувь хүний буюу тухайн урлаачийн мэдрэмж байдаг гэж бодож байна.

-Материалын олдоц ямар байдаг вэ. Материалаа хаанаас авдаг вэ?

-Материалын олдоц одоогоор гайгүй. Ерөнхийдөө Улаанбаатарт байдаг. Миний хувьд Америк, Хятад улсаас бас материалаа авдаг.

-Яаж ингэж чимэглэж хий­дэг вэ. Одоогийн байдлаар хэч­нээн бүтээл гаргаад байна вэ?

-Хувь хүнийхээ хувьд чамин, содон, гялалзсан, тансаг, өнгөлөг гоёмсог орчинд болон эд зүйлд дуртай. Түүнийгээ ихэвчлэн өөрөө бүтээдэг. Мөн хүмүүст үзээгүй, мэдрээгүй, мөрөөдлийн орчныг нь бүрдүүлж, мартагдашгүй дурсамж үлдээх дуртай. Тухайн бүтээлийг хэнд зориулах вэ, юунд хэрэгтэй вэ гэдгийг бодож байгаад л шууд эхэлдэг. Ер нь хийж байхдаа шийдлээ олдог. Онгод ордог гэх юм уу даа. Ямар нэгэн хэв маягт баригддаггүй. Бүх зүйл дээр өөрийнхөөрөө байх дуртай. Хань маань ч одоо бүр гайхахаа байсан. Нэг харахад ээж, тогооч, барилгачин, гар урлаач, нүүр будагч, дуучин, зохиолч гээд л маш олон зүйл сэдэж, түүгээрээ суралцаж байдаг. Тэгэхээр би яг өөрийнхөөрөө л амьдардаг. Айлын эрх охин шиг л ханьдаа 23 жил эрхэлж байна даа. Бүтээлийн хувьд тоолж чадахгүй байх аа. Маш олон төрлөөр хийж, туршиж байгаа учраас тоолох боломжгүй болсон. Ер нь цаашдаа Монгол үндэсний хэв маягаа шингээсэн хаана ч байхгүй содон, тансаг, чамин бүтээл хийхийг зорьж байгаа.

-Ханьдаа 23 жил эрхэлж байна гэж та ярилаа. Таныг ийм сайн ойлгодог болохоор урлагийн хүн байх гэсэн бодол төрлөө?

-Үгүй ээ, огт өөр мэргэжилтэй хүн. Тэгэхдээ хадам аав маань Болд гээд Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайтай хамт сурч байсан, бас урлагийн хүн. Хэрэв сэрүүн тунгалаг байсан бол магадгүй урлагаар явах байсан байх.

-Эргээд бүтээл рүүгээ орох уу. Та бүтээлүүдээ гэрээрээ худалдаалдаг уу. Ойролцоогоор үнэ өртөг нь хэд байдаг вэ?

-Онлайнаар захиалга авч, чадвал хүргэж өгдөг. Өртөгийн хувьд чимэглэл, өнгөний гаргалгаа, тухайн захиалагчийн давтагдашгүй захиалга, цаг хугацаа гээд харилцан адилгүй байдаг. Ямар ч гар урлалын зүйл дахин давтагдашгүй байдаг болохоор хэт хямд байхыг зөвшөөрдөггүй. Гадны оронд гар урлалыг маш хүндэлж, үнэлж, биширдэг.

-Шингэн шилээр юуг ч хийж болох уу?

-Шингэн шилний хэрэглээ маш өргөн. Бидний эргэн тойронд байгаа маш олон зүйлсийг хийж болно. Шингэн шилийг АНУ, Канад, Австрали, Их Британи, Европын холбооны эрх бүхий байгууллагуудын тодорхойлсон аргуудын дагуу 13 төрлийн шилжилт хөдөлгөөн, хүнсний аюулгүй байдлын сорилтоор туршсан. Шилжилт хөдөлгөөний тест гэдэг нь хүнсний бүтээгдэхүүнтэй хүрэлцэх материалаас химийн бодис хүнс рүү дамжин орох хэмжээг тодорхойлдог. Тус материалын тогтвортой байдал, идэвхгүй байдлыг хэмждэг гэсэн үг. Хатсан үедээ ямар ч идэвхгүй, хөдөлгөөнгүй болдог учраас хүнстэй хүрэлцэхэд аюулгүй гэж нотолсон. Тиймээс гэр ахуйн хэрэглээ, гоёл чимэглэл, бэлэг дурсгал, тавилга гээд хүссэн бүхнээ хийж болно.

-Сургалт явуулж байгаа гэсэн. Одоогоор хэчнээн шавьтай болсон бэ. Шавь нар нь хэр сурч байна?

-Анхны сургалт маань энэ сарын 20-нд эхэлсэн. Одоогоор 20  орчим шавьтай болоод байна. Миний хувьд хүний тоондоо биш хүмүүсийг гайхшруулж, өрхийн орлогоо нэмэгдүүлж,  хүссэнээ хийж, мөрөөдлөө биелүүлж чадах, өөрийн брэндийг бүтээгч чанартай шавь төрүүлэх нь л чухал. Сургалт маань эхлээд удаагүй байгаа учраас шавь нар маань шингэн шилээ ойлгож танилцаж, юу хийхээ шийдэж, материалын татан авалтаа хийж байна. Удахгүй гайхамшигтай бүтээлүүд ар араасаа төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаа.

-Ер нь гар урлалын бүтээл хийж, өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийг хороо, дүүрэг, улсаас дэмждэг юм уу?

-Энэ талаар яг үнэндээ мэдэхгүй байна. Тэгэхдээ шавь нарынхаа байдлыг харж, брэнд бүтээх, цаашдаа өрхийн үйлдвэрлэл болгон хөгжүүлэх шавь байвал асууж судлаж, туслана гэж бодож байгаа.

-Материалын өртөг ямархуу байдаг вэ. Сургалтад хамрагдах хүмүүс өөрсдөө материалаа авах уу эсвэл сургалтын төлбөрт багтсан байдаг уу. Сургалтад суусан хүмүүс ямар чадварыг эзмшиж гарах вэ?

-Материалын өртөг 45 мянган төгрөгийн багцаас эхэлдэг. Юу хийхээсээ, бас хэр том бүтээл урлахаасаа шалтгаалаад үнэ хэлбэлздэг. Сургалтын төлбөр маань 85 мянган төгрөг. 55 наснаас дээш насны хүмүүст 50 хувь хямдарна. Мөн амьдралын бололцоо тааруу, өрх толгойлсон аав, ээжийг үнэ төлбөргүй сургалтад хамруулна. Сургалтаар шингэн шилний тухай, хүнсний аюулгүй байдал, ямар нөхцөлд ажиллах вэ, өнгө будгийн гаргалгаа зэрэг өөрийн брэндээ бүтээх хүртэл нь чаддаг бүхнээ зааж өгөхийг зорьж байна.

-Зөвхөн шилэн урлал гэлтгүй загвар, make up  болон бусад төрлөөрөө сургалтууд явуулдаг уу?

-Одоогоор make up сургалтаа онлайнаар явуулаагүй байна. Суралцахыг хүссэн хүнд ганцаарчилсан сургалт явуулж байгаа. Мөн цаасан цэцэг, party decoration, decoupage урлалаар бүтээл хийдэг. Decoupage гэдэг маань шил, мод, төмөр гээд бүхий л зүйлийн гадаргууг чимэглэдэг урлаг. Энэ төрлөөрөөр сургалт явуулахаар төлөвлөж байна.

-Тэгэхээр энэ сургалтад хамрагдсанаар бүсгүйчүүд маань өөрсдөө гэрээ гоёж болох нь ээ?

-Мэдээж decoupage урлагаар сурахад хаях юм олддоггүй. Хуучин эд зүйлсээ хаана ч байхгүй, шив шинэхэн бүтээл мэт болгодог. Мөн өдөр тутамд гардаг хог хаягдал ч бага байдаг. Тийм учраас байгаль орчинд ээлтэй, мөн өрхийн зарлага багасдаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хаягдлыг урлагийн бүтээл болгож, хэрэгцээгүй зардлыг үгүй болгодог гэсэн үг. Мөн гар урлал стресс тайлж, хүн маш гоё сэтгэлийн таашаал авдаг зүйл юм.

-Хүмүүс захиалга өгөхөөр бол ямар хаяг, утсаар холбогдох боломжтой вэ?

-Захиалга өгөхийг хүсвэл миний фэйсбүүк Uran Sunhee T хаяг болон Гоо сайхны нууц түлхүүр гээд миний пэйжээр холбогдож болно. Мөн зөвхөн өдрийн цагаар 89009888 утсаар холбогдох боломжтой.

-Эцэст нь, залууст хандаж хэлэх таны үг…?

-Эзэн хичээвэл заяа заавал хичээдэг. Ажлыг та биш, ажил таныг голдог. Тиймээс хөдөлмөрч бай, цагийг үр бүтээлтэй өнгөрүүл гэж хэлмээр байна. Манай зарим залуус хэт их зантай, залхуу байгаа нь харагддаг. Мэдээж бүгд биш. Монгол залуус дэлхийд гайхагдаж байна. Би ханьтайгаа 10 жил АНУ-д амьдраад ирэхэд тав хоног дараалан амарч үзээгүй байсан. Тэгтлээ хөдөлмөрлөж, сурч байлаа. Тэглээ гээд буруудсан юм алга. Харин ч өөрсдийгөө бүтээж, амьдралаа босгож ирээд, бусдын амьдралыг босголцож явна. Тиймээс та нар минь нас, хүйс ялгалгүй үргэлж аливаа зүйлийг сурч, өөрийгөө хөгжүүлж, бусдын юмыг авах гэж биш бусдад өгөх хэмжээнд яваасай гэж хэлмээр байна. Аавын маань тэтгэвэрт гарсныхаа дараа хийх анхны мөрөөдөл нь АШУҮИС-д сурах байсан гэж ярьдаг. Тэр үг нь намайг үргэлж хөглөж байдаг юм. Мөн өөрийгөө хайрла, өдөр бүр өөртөө хөгжих, өөрийгөө хөглөх цагийг заавал гарга гэж л хэлье дээ.

-Танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.

Эх сурвалж : “Монголын Мэдээ” сонин

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.

Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга  О.Хангай бичигдэж байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.

“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025”  үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.

Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.

Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.

Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.

Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Тайландын нийслэл Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-27-нд болох бөгөөд 30 орны 295 (эрэгтэй 168, эмэгтэй 127) тамирчин оролцохоо мэдүүлжээ.
Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нарын удирдлага дор 19 жүдоч өрсөлдөх юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д Б.Мөнхбаяр, -100 кг-д А.Энхбаяр, Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн, Ө.Пэрэнлэйжамц (багийн барилдаанд) нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 70 кг-д Д.Есүй, -78 кг-д А.Дуламсүрэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөнө.
Азийн АШТ-ээс Монголын баг тамирчид нийт 26 алтан медаль хүртсэн ба Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, М.Уранцэцэг, П.Лхамдэгд нар хошой аварга юм. Монголоос жүдо бөхийн Ази тивийн анхны алтан медалийг 1996 онд гавьяат тамирчин Д.Нармандах хүртэж байсан бол сүүлд (2024 онд) гавьяат тамирчин Б.Баасанхүү, Л.Энхрийлэн, ОУХМ Б.Эрхэмбаяр нар аваргалж байв.
АЗИЙН АШТ-ЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН ЖҮДОЧИД:
1996 онд: Д.Нармандах
2001 онд: Х.Эрдэнэт-Од
2003 онд: Х.Цагаанбаатар
2003 онд Д.Нямхүү
2005 онд: Х.Цагаанбаатар
2005 онд: Х.Эрдэнэт-Од
2009 онд: Г.Болдбаатар
2011 онд: П.Лхамдэгд
2012 онд: М.Уранцэцэг
2012 онд: П.Лхамдэгд
2013 онд: Д.Төмөрхүлэг
2015 онд: Ц.Мөнхзаяа
2015 онд: Ц.Наранжаргал
2016 онд: Д.Сумъяа
2016 онд: Д.Алтансүх
2016 онд: Н.Дагвасүрэн
2016 онд: Н.Түвшинбаяр
2017 онд: М.Уранцэцэг
2019 онд: Ц.Цогтбаатар
2019 онд: О.Ууганбаатар
2019 онд: Л.Отгонбаатар
2022 онд: Ё.Басхүү
2022 онд: Б.Ганхайч
2024 онд: Б.Баасанхүү
2024 онд: Л.Энхрийлэн
2024 онд: Б.Эрхэмбаяр
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим