Энтертайнмент
М.МЯГМАРЖАРГАЛ ЭМЭГТЭЙ БОКСЧДООС АНХ УДАА ОЛИМПЫН ЭРХ АВЛАА
Энэ зун Токиод болох Зуны олимпын наадамд оролцох Монголын тамирчдын эрх хоёроор нэмэгдлээ.
ОУОХ-ны зохион байгуулах комиссоос энэ жил болох ёстой байсан Дэлхийн олимпын эрхийн тэмцээнийг цуцалсан. Ингээд тив тивд нь олимпын эрхүүдийг хуваан өгч, чансаагаар эрх олгох болсон юм.
Эмэгтэй боксын 75 кг-ийн тамирчин М.Мягмаржаргал чансаагаар жиндээ 5-д жагссан ч эхний 4 тамирчин олимпын эрхээ авсан байсан тул олимпод оролцох эрхтэй боллоо.
Монголын эмэгтэй боксчин анх удаа олимпын наадамд оролцох болж байгаа нь энэ юм. Тэрээр хүнд гэмтлийн улмаас жил гаруй рингнээс хөндийрсөн ч олимпын эрхээ авч чадлаа.
Мөн 2017-2020 онд үзүүлсэн амжилтаараа ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга ОУХМ Э.Цэндбаатарын Олимпийн наадамд оролцох эрх баталгаажлаа.
Манай боксынхноос өмнө нь Б.Чинзориг эрхээ аваад байсан билээ. Ийнхүү одоогийн байдлаар манай 3 боксчин олимпын эрхээ аваад байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.