24 баримт
МЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Б.Оюунгэрэлийн тухай 24 баримт
БАРИМТ 4
Тэр нөхөр Эрдэнэзул, хоёр охины хамт амьдардаг. Оюунгэрэл нэгэнтээ “Би одоогоор хоёр охинтой ч “Одонтой ээж” болох хүсэл сэтгэлд минь нууцхан байдаг. Мартын-8, эх үрсийн баяраар “Алдарт эхийн” одон авч байгаа сайхан ээжүүд, эмэгтэйчүүдийг хараад би үнэхээр бахархдаг, сэтгэл хөдөлдөг” гэж сэтгүүлчид хэлсэн байдаг.
БАРИМТ 9
Мөн “40 мянган айлын орон сууц хөтөлбөр”-тэй холбоотой асуудлаар Засгийн газарт санал тавих, хэлэлцээр хийх ажлыг санаачлан сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулж 2006-2007 онд Монголын сонины холбоо 100 гаруй сэтгүүлчийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулж чадсан байна.
БАРИМТ 17
“Мэдээллийн сайтуудын ассоциаци” өөрийн гэсэн редакцитай, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй сайт нэгддэг, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийг хамгаалах онлайн сэтгүүл зүйн хөгжилд эрүүл орчинг бүрдүүлэхийн тулд бид нэгдэж ажиллаж байгаа.
БАРИМТ 18
Тэрбээр МЭХ-ны тухайд “Миний бодлоор бидэнд бодлогын шинэчлэл хэрэгтэй байна. Бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэйчүүдийн байгууллагаа Монгол эмэгтэй хvн бүрийн эрхээ хамгаалуулж, vзэл бодлоо илэрхийлдэг нээлттэй байгууллага болгохын төлөө хичээнгvйлэн ажиллах хэрэгтэй” гэж хэлсэн байна.
БАРИМТ 19
МЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаага тэрбээр “Миний хувьд МЭХ-г нэг л еглее бодож сэрээгvй ээ. Монголын эмэгтэйчүүдийн төлөө, эхчүүдийн төлөө юу хийж, яаж ажиллавал бүх эмэгтэйчүүдэд хүрсэн даацтай, далайцтай ажиллаж болох вэ гэдгийг удаан бодож тунгаасны эцэст гаргасан шийдвэр” гэсэн байна.
БАРИМТ 20
Нийслэл хотыг стандартчилах хөтөлбөрийн хүрээнд Б.Оюунгэрэл 14. “Айсоо Монгол” ХХК-ийн тэргүүний хувьд “Нийслэл хотод хамгийн эхний тулгамдаж байгаа, цэгцлэх нэн шаардлагатай асуудлыг дүүргийн ИТХ-тай хамтран судалгаа гарган эрүүл мэндийн салбарын стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт, хүнсний аюулгүй байдлын асуудал, нийт хүн амтай холбоотой асуудлуудад оролцож байна. Мөн аялал зуучлал-зочид буудал-стандарт, үйлчилгээ гэсэн эхний байдлаар таван цогц салбарыг судлан стандартчилахад оролцож байгаа юм.
БАРИМТ 21
Тэрбээр нэр нүүрээ ил гаргаад үзэл болдоо илэрхийлж байгаа хүмүүс, төрд данстай, албан ёсоор хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлчдийг хуулиар далайлгаж эрүүгийн хариуцлага, торгууль шийтгэл ногдуулахыг л эсэргүүцэж байгаа юм. Торгож, цагдаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээсээ өмнө эхлээд сошиал орчинд соён гэгээрүүлэх, эзэн бие нь мэдэгдэхгүй хуурамч хуудуунуудтай тэмцсэн бол илүү үр дүнтэй байх гэж үздэг нэгэн.
БАРИМТ 23
Б.Оюунгэрэл сэтгүүлчдийн эрх ашгийн төлөөнөө сэтгэл зовж явдаг нэгэн. Иймдээ ч “Засагчины морь усгүй гэдэг шиг сэтгүүлчид өөрсдийн асуудалтай холбоотой зүйлүүд дээр нэгдэж дуугарч хамтарч ажиллаж чадахгүй байна. Бараг л сонгууль бүрийн өмнө ямар нэг хууль, дүрэм, журам гаргаж хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сэтгүүлчдийн амыг үдэх гэсэн, айлгах гэсэн үйлдлүүд гардаг нь хэвийн үзэгдэл шахуу л болчихоод байна” гэж байжээ.
БАРИМТ 24
МЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Б.Оюунгэрэл МЭХ-г монгол эмэгтэй хүн бүрийн өмнө нээлттэй байгууллага байх ёстой. Монголын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, тэдэн рүү хандсан үйл ажиллагаа явуулдаг олон холбоо, ТББ, клубүүд бий. Үүнийг би зөв гэж боддог. Цаашид ч олон болох хэрэгтэй” гээд Монголын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад улстөржилт байх ёсгүй. Харин эмэгтэйчүүдийн нэрийг барьж, ашиг хонжоо харж, улс төрийн зорилгоор ашиглах үйлдэлтэй хэзээ ч эвлэрэхгүй гэж байна.
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.