Энтертайнмент
МАНАЙ ШИГШЭЭ БАГ ТАЖИКСТАНЫ БАГТ 3:0 ХОЖИГДЛОО
“Катар – 2022” ДАШТ болон 2013 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны зургаа дахь тоглолтоо Монголын Үндэсний шигшээ баг Тажикстан улсын эсрэг хийж хожигдлоо. Хоёр баг хэсгийн эхний тоглолтоо 2019 онд Монголд хийхэд 1:0-ээр манай шигшээ баг Тажикстанд ялагдсан юм. Ийнхүү энэ удаагийн хариу тоглолтод мөн адил ялагдал хүлээхэд, Тажикстаны шигшээ багаас 21 дугаартай Джалилов тоглолтын тооны харьцааг нээсэн бол хоёр дугаар хагаст, Джалилов Алишер болон Самев Шахром нар гоол оруулснаар Монголын шигшээ баг хэсгийн тав дахь удаагийн хожигдол амсч, сурагамж, туршлагаа зузаатгав.Манай шигшээ баг тав хоногийн дараа Япон улсын шигшээ багтай тоглох бөгөөд тус тоглолтыг SPS Television шууд дамжуулан үзүүлнэ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.