Эдийн засаг
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХАМГИЙН ӨНДӨР ДҮНТЭЙ БОНДЫН АРИЛЖААГ НЭЭЛЭЭ
Монголын хөрөнгийн зах зээлд хамгийн өндөр дүнтэй буюу 2 их наяд төгрөг хүртэлх үнийн дүнтэй бондын арилжааг нээн, цан цохих үйл ажиллагаа боллоо./2021.03.30/
“Эрдэнэс-Тавантолгой” ХК төгрөг болон ам.долларын 2 их наяд төгрөг хүртэлх үнийн дүнтэй, гурван үе шаттай бондыг олон нийтэд санал болгон, арилжааг өнөөдөр эхлүүлж байна. Эхний ээлжинд 600 тэрбум төгрөгийн бондын захиалгыг авч эхэллээ.
Тус компанийн захирал Б.Ганхуяг “Хөрөнгө оруулагчид, бизнесмэнүүд, банк, санхүүгийн байгууллагууд арилжаанд идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй төгрөгийн болон ам долларын нийт 20 сая ширхэг хүртэлх бондыг СЗХ өнгөрсөн долоо хоногт үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн юм.
Сануулахад, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд зээл, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойлогдсон томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлж, эдийн засгийг сэргээх хөшүүрэг болгох чиглэлээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь дотоодын үнэт цаасны зах зээлд бонд гаргахаар тусгагдсан. Энэ хүрээнд 24-26 сарын хугацаатай, нэг бүр нь 100 мянган төгрөг болон 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй,2 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий бонд гаргах ажил ийнхүү албан ёсоор эхэллээ.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК бондоо энэ онд багтаан 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдах юм.
Тус компани 2021-2025 онд хэрэгжүүлэх дунд хугацааны “А6-20” бизнес төлөвлөгөөгөө холбогдох яамд, төрийн байгууллагууд, ТУЗ-аар хэлэлцүүлэн батлуулснаа энэ сарын 10-нд мэдээлсэн.
Ирэх таван жилийн хугацаанд тус компани 10.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрийн хамаарал бүхий төсөл хөтөлбөрүүдэд оруулж, охин компаниудаа санхүүжүүлж, бизнесээ хөгжүүлнэ гэж мэдэгдсэн. Компанийн зүгээс хамаарч ажиллах найман төсөл, хамтарч ажиллах, дэмжиж төслүүдийг нийлүүлж тооцохоор нийт 20 төсөл, хөтөлбөр бий гэж байсан.
Тэгвэл дотоодын зах зээлээс босгох 2 их наяд төгрөгөөр Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр зам, цахилгаан станц, сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг техник эдийн засгийн тооцоолол, байгаль орчны нөлөөллийн шинжилгээ бүрэн хийгдсэн томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлнэ гэж буй юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр9 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм11 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд9 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ