Эдийн засаг
“Оюу толгой”-н зэсийн экспорт зогссоныг Туркойз Хилл Ресурс мэдэгдлээ
“Оюу толгой” компанийн зэсийн экспорт давагдашгүй хүчин зүйлийн улмаас зогсоод байгааг Туркойз Хилл Ресурс компани өчигдөр мэдэгджээ.
COVID-19-ийн халдварын нөхцөл байдлын улмаас Хятад-Монголын хил дээрх түүхий эдийн солилцоог БНХАУ-ын талаас зогсоосон тул ийм нөхцөл байдал үүссэн байна. “Оюу толгой” компанийн Хятадын талын худалдан авагчдад аль болох богино хугацаанд бүтээгдэхүүнээ нийлүүлэх тал дээр Засгийн газартай хамтран БНХАУ-ын талтай хэлэлцээ хийхээр ажиллаж байгааг дурджээ.
Тус компани дээр COVID-19-ийн халдварын хоёр тохиолдолдол батлагдсантай холбоотойгоор 9,726 ажилтанд PCR-ийн шинжилгээ хийхэд бүгд “Сөрөг” гарсан. Гэсэн хэдий ч уурхайн ажилчдын аюулгүй байдлын үүднээс далд уурхайн бүтээн байгуулалтын ажил түр завсарлаад байна.
“Оюу толгой” компани уурхайн ажилчдаа ээлжээр ажиллуулдаг. Гэвч Улаанбаатар хотоос халдвар тархах нь өндөр эрсдэлтэй байгаа тул эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа аж.
Монгол Улсад коронавирусийн халдварын нөхцөл байдал улам хүндэрч байна. Гуравдугаар сарын 1-нээс Улаанбаатар хотоос орон нутаг руу гарах хөдөлгөөнийг нээснээс хойш COVID-19-ийн халдвар 15 аймагт зөөвөрлөгдөөд буй. Сүүлийн 10 хоногт өдөрт 200-аас дээш тохиолдол батлагдаж, нийт бүртгэгдсэн халдварын тоо 8,447, дотоодынх 7,910 болоод байна.
Тиймээс хөл хориог чангатгах эсэхийг Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа шийдвэрлэх хүлээлттэй байгаа юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр8 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр9 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм10 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна