Эдийн засаг
Венесуэлийн инфляци оны дүнгээр 1 700 000% болжээ
Венесуэл улсын инфляци 2018 оны дүнгээр бараг 1 700 000%-д хүрчээ. Энэ талаар тус улсын парламентын санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны дарга Рафаэль Гусман “Твиттер” хуудсандаа мэдэгджээ.
“Ийм үзүүлэлттэйгээр Венесуэл улс дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр инфляцитай гурван улсын тоонд багтлаа” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна. Энэ бол хямралаас гарах шийдвэр гаргадаггүй, засгийн эрхээс зууралддаг хүмүүсийн үйл ажиллагааны үр дүн гэж тэрбээр дүгнэжээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.