Нийгэм
Ард түмэн гэж байдгийг МАНАН-д мэдрүүлэхэд Таны хүч хэрэгтэй
Хуулийн цаана,төрийн дээр албан бус эрх мэдлийн хана босгосон МАНАН бүлэглэлийнхэн ард түмэн гэж байдгийг мартатлаа “өндөрт гарсан” тухай УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ярьсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд Сүхбаатарын талбайд 20 мянган хүн цугларсныг “мөнгөөр жагслаа,өвлийн хувцастай хоёр,гурван мянган хүн хорин мянга юм шиг харагддаг” гэх мэтээр үгүйсгэснээрээ УИХ-ын дарга М.Энхболдыг тойрон хүрээлэгсэд ард түмэн гэж байдгийг мартсан байснаа харуулсан юм.
Хууль, шүүх, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм гэсэн ардчиллын дархлаа болсон байгууллагуудыг эрх мэдэл, мөнгөний хүчээр худалдан авч,өөрсдийн “утсан хүүхэлдэй” мэт болгосон хүмүүс ард түмнийг цагаан цаас мэт үзэх нь аргагүй байх. Гэвч Монгол ардчилсан улс юм бол,цаашид иргэд хождог,улс хөгждөг замаар явахыг хүсвэл МАНАН гэх албан бус эрх мэдлийн эсрэг нийтээрээ нэгдэхээс өөр замгүй.Үүнийг яс махаараа ойлгосон 20 мянган хүн 27-ны өдөр ирсэнд ирээгүй хүмүүс өмнөөс нь баярлаж байгаагаа илэрхийлсээр байсан.
Өнөөдөр тэгвэл 2019 оны нэгдүгээр сарын 10-нд улс орон даяар болж буй “МАНАН-гийн эсрэг бүх ард түмний цуглаан”-д өмнөхөөс хоёр, гурав дахин олноороо ирж байж МАНАН-гийнханд ард түмний халуун амьсгаа,хурц үгсийг мэдрүүлж чадна.
27-ны цуглааны дараа МАНАН-гийнхан ард түмэн гэж байдгийг бага боловч мэдэрсэн бол өнөөдөр ард түмнээс айх мэдрэмжийг тэдэнд өгмөөр байна. Үүний тулд олуулаа нэгдэх хэрэгтэй.Ард түмэн гэж байгаа шүү гэдгээ харуулахын тулд бүр олуулаа болж харагдах хэрэгтэй.
Хүмүүс ярьж байна. Эл тэмцэл наанаа МАНАН-гийн толгойлогч нэг л хүнийг УИХ-ын даргаас буулгахын төлөө мэт боловч цаанаа 28 жилийн ядуурал, авлигал,утааны эсрэг тэмцэл юм шүү гэж…
Асар өргөн уудам газар нутагтай,асар их баялагтай,гуравхан сая хүнтэй байж 30-хан гэр бүлийн эрхшээлд байна гэдэг нэн гунигтай бөгөөд харамсалтай.
Тиймээс өнөөдөр л тэмцэхгүй бол, өнөөдрийн нэг,хоёр цагаа Сүх жанжныхаа талбайд ирэхэд зориулахгүй бол үр чинь үлдэх Монголд юундаа итгэж,найдах вэ? Байгалийн баялаг, эрх мэдлийн боломжууд, төрийн албаны томилгоонууд,таны саналаа өгдөг сонгууль хүртэл цөөхөн хүний хяналтад бүрэн орсныг сүүлийн үеийн үйл явдлууд, мэдээ мэдээллүүдээс бид тодорхой харж,мэдэрч байгаа.
Ардчилсан улсад байдаг жишгээр ард түмэн яаж өөрсдөдөө тэр бүх боломжуудыг буцаан авах вэ? Тэгвэл тэр боломж өнөөдөр ирж байна. Ард түмний төлөөлөл болж УИХ-д сонгогдсон тавын таван гишүүн ард түмнээ цуглаанд нэгдэхийг уриалж байгаа энэ боломжийг өөрсдийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө ашигла. Товчхон хэлэхэд Та талбайд гарч ирж, ардчилсан орны иргэн гэдгээ мэдэр,бас мэдрүүл.
Өнөөдрийн ядуурал, авлигал,утаа бол өнгөрсөн тогтолцооны үр дагавар.Цаашдаа ядууралтайгаа,авлигалтайгаа,утаатайгаа хэвээрээ байх уу? Үгүй гэвэл та ард түмэнтэйгээ тэмцэлд нэгдээрэй гэж уриалж байна.
Ард түмэн гэж байдгийг МАНАН-гийнхан мэдрэх ёстой.Үүний тулд та өнөөдрийн нэг,хоёр цагаа өөртөө зориулаад цуглаанд нэгдэх хэрэгтэй.
Г.Саран
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр4 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм7 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр5 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна