Энтертайнмент
РИАННА АЗИУДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХЫН ЭСРЭГ ЖАГСААЛД НУУЦААР ОРОЛЦЖЭЭ

Барбадосоос гаралтай алдарт дуучин Рианна өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр Нью-Йорк хотод болсон азиудын ялгаварлан гадуурхахын эсрэг жагсаалд туслахтайгаа хамт нүүрээ нуун байж оролцжээ.
Рианнагийн туслах Тина Труоны цахим хуудсандаа нийтэлсэн зурагт Рианна битүү, хар хувцас өмсөн, нарны шил, амны хаалт, малгайгаар нүүрээ нуусан байх аж. Өдгөө 33 настай Рианна нэг талдаа неон ягаан өнгөтэй, “Азиудыг үзэн ядахаа боль” гэсэн бичигтэй, нөгөө талдаа неон ногоон өнгөтэй, “Үзэн ядалт бол бурханы эсрэг ялгаварлан гадуурхалт” хэмээх үгтэй самбар барьжээ.
Харин түүний туслах Труон өөрөө “Танд муухай өдөр тохиолдлоо гээд бусдыг үзэн ядах ёсгүй” хэмээх утгатай үгтэй самбар барьсан аж. Тэрбээр өнгөрсөн сард Атлантад нэгэн гэмт хэрэгтэн муухай өдөр тохиолдсон гэх шалтгаанаар найман хүн хөнөөсний зургаа нь ази хүн байсныг дурсан тус самбарыг барьжээ.
Хэдийгээр дуучин Рианнаг өмссөн хувцаснаас нь болоод таних аргагүй байсан ч жагсагчид нэгэн үйл явдлаар түүний мөн гэдгийг баталжээ. Тухайлбал, нэгэн жагсагч түүнээс Инстаграм хаягийг нь асуусанд Рианна утсан дээр нь өөрийнхөө Инстаграм хаягийг бичиж өгчээ.
Эх сурвалж: NEXTSHARK

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
