Нийгэм
Монголын зохиолчдын эвлэл Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ

Монголын зохиолчдын эвлэл байгуулагдсны түүхт 90 жилийн ой 2019 онд тохиож байна. МЗЭ-ийн ойн баярын өдөр буюу 1 дүгээр сарын 9-ний өдөр их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын зохиолчдын эвлэлийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа шилдэг бүтээл туувиж, монголын утга зохиолын хөгжилд, ард түмнээ соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан утга зохиол судлаач А.Мөнх-Оргил, зохиолч Т.Султан, М.Сүхбаатар, А.Лхагва,орчуулагч Ж.Оюунцэцэг нарт Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал гардууллаа. Монголын зохиолчдын эвлэлийн түүхт ойг хоёр он дамнуулан улс орон даяар утга соёлын олон арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд тэгш ой тохиож буй их зохиолчдын ойг тэмдэглэх, “Монголын шинэ үеийн уран зохиолын өнөөгийн төлөв, ирээдүйн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал, зохиолчдын гэрэл зураг болон хөрөг зургийн үзэсгэлэн, зохиолчдын байгуулагын түүхэн товчоон “Оюун билгийн уурхай” баримтат кино бүтээхэд тус яамны Соёл, урлагийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэн үзэгч олондоо өргөн барив.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.