Энтертайнмент
Б.БОЛОРТУЯА ОЛИМПЫН 2 ДАХЬ ЭРХИЙГ АВЧИРЛАА
“Нур-Султан-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Бат-Очирын Болортуяа Алматыгийн дэвжээнд Монголын эмэгтэй бөхчүүдээс “Токио-2020” олимпийн наадмын хоёр дахь эрх авлаа. Тэрбээр хэсэгтээ Казахстаны Татьяна Аманжол Ахметова хийж 9:10-аар ялагдаж, Тажикистаны Ватансултан Шахаршоеваг 10:0-ээр ялсан. Хагас шигшээд Тайваний Мен Хуан Хиг цэвэр ялав.
Монголын чөлөөт бөхийн холбоо
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.