Энтертайнмент
FIBA U15: МОНГОЛЫН ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ БАГ АЗИЙН БҮСЭЭС ШАЛГАРЧ, ДАШТ-ИЙ ЭРХ АВЛАА
FIBA-гаас зохион байгуулж буй FIBA U15 Skills challenge-ийн Азийн бүсийн урьдчилсан тоглолтууд дуусч, Дэлхийд өрсөлдөх багуудын нэрс тодорлоо.
Таван тивийн 55 улсын 106 баг өрсөлдөж буй Skills Challenge-ийн Азийн бүст эмэгтэй, эрэгтэй тус бүр 13 улсын баг 4 хэсэгт орж өрсөлдсөнөөс хэсэг тус бүрийн шилдэг 2 баг буюу тивийн шилдэг 8 баг Дэлхийд өрсөлдөх эрхээ авлаа.
Манай эмэгтэй баг Таити, Самао, Ливаны багуудтай нэг хэсэгт орж, Таити, Самаог хожиж, Ливанд хожигдон хэсгээсээ 2-р байраар гарч дэлхийд өрсөлдөх эрхээ авлаа.
Харин эрэгтэй багийн хувьд Шинэ Зеланд, Иракийн багуудтай 2,2 тоглож итгэл төгс ялалт байгуулж хэсгээ тэргүүлэн Дэлхийд өрсөлдөх эрхээ мөн авлаа.
FIBA U15 Skills Challenge Дэлхийн аварга 10 дугаар сард зохион байгуулагдана.
Дашрамд дуулгахад 2020 онд U17 насны ангилалаар зохион байгуулагдсан анхдугаар FIBA U17 Skills Challenge тэмцээний Дэлхийн аваргаар Монголын эрэгтэй шигшээ баг, БНХАУ-ын эмэгтэй багууд аваргалж байсан билээ.
Өнгөрсөн жил манай эмэгтэй баг Азийн бүсээс шалгарч чадаагүй бол энэ жил эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа Дэлхийд өрсөлдөх эрхтэй боллоо.
Улсынхаа нэрийг тив, дэлхийд дуурсгаж буй Монголын U15 насны шигшээ багийн Охид, хөвгүүд, багш нартаа халуун баяр хүргэж, Дэлхийн аваргад нь амжилт хүсье!
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.