Эдийн засаг
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР 2023 ОНД АШИГЛАЛТАД ОРНО
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, төмөр замын бүтээн байгуулалтын ажил болон Цагаан хад суурьшлын бүс, Гашуунсухайт боомтын үйл ажиллагаатай танилцсан. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргаж байгаа бөгөөд Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ирэх оны 7 дугаар сарын нэгэн гэхэд түрүүлж ашиглалтад орох юм. Ингэснээр экспортын хэмжээ нэмэгдэж, эдийн засагт томоохон эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг Ерөнхий сайд хэллээ.
Мөн Нүүрс баяжуулах үйлдвэрийг “Эрдэнэс Тавантолгой” ХК өөрийн хөрөнгөөр барьж байгуулахаар болсон. Энэ үйлдвэрийг графикийн дагуу яаралтай барих, ажлыг нь эхлүүлэх үүрэг даалгаврыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягт өглөө. Нүүрс баяжуулах үйлдвэрийн санхүүжилтийн асуудал шийдэгдсэн, барилгын ажлыг гуравдугаар улиралд эхлүүлж, эхний блок нь 2023 оны 10 дугаар сард ашиглалтад орох юм.
Нүүрс баяжуулах үйлдвэрээс гадна Тавантолгойн ордыг түшиглэсэн Дулааны цахилгаан станцыг энэ онд барьж эхлэхээр ажиллаж байна. Станцын нийт хүчин чадал 450 МТВ бөгөөд Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга томоохон ордуудыг эрчим хүчээр хангах юм. Цахилгаанаа өөрсдөө үйлдвэрлэж, нүүрсээ нэмүү өртөг шингээн баяжуулснаар иргэн бүрийн хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиг орлого огцом нэмэгдэнэ. Тус компанийн “А6-20” бизнес төлөвлөгөөнд тооцсоноор жилийн орлого нь ойролцоогоор 4 дахин өсөж 7 их наяд төгрөг, жилийн цэвэр ашиг нь 1 тэрбум ам.долларт хүрэх юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр11 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм13 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ