Нийгэм
Хүүтэйгээ хамт байх боломжийг олгосон шүүгчид баярлалаа

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага”-д хүмүүжиж байсан өсвөр насны хоригдол 9 хүүхдийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан юм. Суллагдсан хүүхдүүдийн нэг болох О, түүний аав Б.Жаргалсайхан, эгч Ж.Болор-Од нар шүүхэд хандаж сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Хугацаанаас өмнө суллагдсан өсвөр насны хоригдол О“…Аав минь миний төлөө ямар их нулимс асгаруулсан билээ, аавдаа намайг өсгөж, өдий зэрэгт хүргэсэнд тань баярлалаа”гэсэн юм.
О–гийн төрсөн эгч Ж.Болор-Од: Бид эцэг эхээс гурвуулаа. Дүүг минь 2 дугаар ангид байхад нь ээж бидэнд хэлэлгүй биднийг орхиод гадаад гараад явсан. Ээжийн ээж болох эмээгийнд дүү минь 8 дугаар анги хүртэл амьдарсан. Аав минь олон сараар хөдөө ажлаар явчихдаг. Ээж, аав хоёр салаад биднийг өнчрүүлж, орхиж явсанд бид их гомддог. Эцэг, эхийн хайр халамж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бидэнд их үгүйлэгддэг байсан. Миний дүү хүний үгэнд их ордог, сайн хүүхэд байсан. Цаашдаа гэмт хэрэгт уруу татсан хүмүүсээс хол байлгаж, анхаарал халамж тавих тал дээр анхаарна. Одоо би гэр бүлтэй тусдаа амьдардаг ч, дүүгээ өөр дээрээ авна гэв.
О-гийн аавБ.Жаргалсайхан: Хүүхдүүдийн маань ээж намайг хөдөө ажлаар яваад ирэхэд гэр орноо зараад, 3 хүүхдээ орхиод, бидний хэнд ч хэлэлгүй гадаад гараад явсан байсан.Хүү мааньэцэг, эхийн хайр халамж дутуу, их зүйл үзэж өссөн дөө. Хүүхдээ буруу хүмүүст уруу татагдаж, шоронд хүртэл оруулж байгаа нь ээж, аав бидний буруу. Одоо би чадлынхаа хэрээр хайрлаж, анхаарал тавьж байгаа. Энэ байдлыг хүү минь ойлгож хорих ангиас зохион байгуулсан “Аавдаа бичих захидал” эссэбичлэгийн тэмцээнд түрүүлж, уг захидлыг нь би хүлээн авч байсан. Энэ хугацаанд миний хүү олон зүйлийг ойлгож, ухаарч алдаагаа ухамсарлаж гарч ирсэнд туйлын баяртай байна.Хүнд мөнгө олдоно, үр хүүхэд дахин олдохгүй шүү, үр хүүхдүүддээ хандуулах анхаарлаа битгий сулруулаарай гэж нийт эцэг, эхчүүддээ захих байна. Хүүхдээ хорих ангид ял эдэлж байх хугацаанд хоол ч хоолой руу давахгүй, цаг хугацаа ч явж өгөхгүй, хэцүү байлаа. Хүү минь “хоол хийж сурсан, аливаа юмны эв дүйг олж сурсан, та бүхэн намайг дэмжээд өгөөч, би сайн хүн болмоор байна” гэсэн. Үүн дээр нь бид чадах чинээгээрээ дэмжинэ гэж бодож байна. Биднийг нэг цаг, нэг минутын өмнө ч болсон хамт байх боломж олгож, хүүг минь үлдсэн хугацаанаас нь өмнө суллаж өгсөн шүүгч, прокурор, тус ангийн хамт олонд чинь сэтгэлээсээ баярлаж байна. Шүүхийн байгууллага хүнийг хорьж чаддаг, бас суллаж чаддаг юм байна. Чин сэтгэлээсээ та бүхний ажил хөдөлмөрт сайн сайхан бүхнийг хүсье гэв.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.