24 баримт
Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика
Цаг цагийн урсгалд харь нутгийн тэр тусмаа хойд хөршийн бүсгүйчүүд Монгол Улсын төрийн тэргүүний цайг чанан, галыг нь манах учиртай юм байлгүй. Эхнийх нь хэн бүхний зүрх сэтгэлд сайхнаар дурсагдан үлдсэн Цэдэнбал Филатова. Түүний шинэ цагийн Монгол Улсыг соён гэгээрүүлэхэд оруулсан хувь нэмрийг монгол түмэн мартах учиргүй. Энэ эрхэмсэг хатагтайн талаар олон сайхан зүйлийг өгүүлж болно. Харин хоёр дахь нь Баттулга Анжелика хэмээх бүсгүй. Албан ёсны овог нь биш гэдгийг өгүүлэх нь зөв байх. Сураг дуулдахаас цаашгүй гэж хэлж болох тэргүүн хатагтайн талаархи 24 баримтыг хүргэж байна.
Баримт 2
Монгол Улсын тэргүүн хатагтайн ээжийг Лидия Даваин гэдэг. Тэрбээр хувийн өдөр өнжүүлэх сургуультай. Энэхүү сургууль нь мэдээж элит давхаргынханд үйлчилдэг. Ерөнхийлөгчийн хадам ээж ажлынхаа завсар зайгаар зээ хөвгүүдээ эргэх их ажилтай. Сурагчдын амралт эхэлсэн учраас өвгөнөө дагуулаад Улаанбаатарын их утаанаас дүрвэн Сингапур руу агаарын хөлгөөр ниссэн сурагтай. Ер нь Сингапур Монголын хооронд “нисч” амьдардаг гэж хэлж болно.
Баримт 7
Анжелика Эрхүүгийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр 1996 онд төгссөн. Харамсалтай нь энэ мэргэжлээрээ ажилласан тухай баримт алга. Ер нь түүний Баттулгын гэргий болж, хүүхэд төрүүлснээс нь өмнөх баримт алга. Таамаг дэвшүүлбэл, орос монголын хооронд нисч явсан байж мэднэ. Бизнес энэ тэр гээд. Эсвэл аль нэг хамтарсан компаний санхүүг атгаад сууж байсан байхыг үгүйсгэхгүй.
Баримт 9
Тэргүүн хатагтай Х.Баттулгын гэргий болсоор арван долоон жилийн нүүр үзэж байгаа бөгөөд энэ хугацаанд дөрвөн хүү төрүүлж өсгөсөн. Дашрамд өгүүлэхэд, Х.Баттулга албан ёсны гурван эхнэрийн найман хүүхэдтэй. Анхны эхнэр З.Уянгатайгаа тийм ч олон ижил амьдраагүй. Анхны хүүхэд нь хорвоогоос буцсаны дараа хосууд тус тусын мөрийг хөөсөн. Үүнд хадам эцгийн нөлөө их байсан гэж Дүрслэх урлагийн дунд сургуулийн андууд нь ярьцгаах юм билээ. Хоёр дахь нь монголчуудын хайртай Ц.Энхтуяа. Тэд хамтдаа зүтгэсний хүчинд Х.Баттулга гэх хүн амжилтад хүрсэн нь гарцаагүй. Уран гэдгээрээ алдартай.
Баримт 10
Анжелика Монголд төрж өссөн болохоор монгол ёс жаягийн маш сайн мэддэг аж. Тэрбээр Цагаан сарын шинийн нэгэнд өглөөний ургах нарнаар хадмууддаа хүндэтгэл үзүүлэхээр үрсээ дагуулсаар очдог байна. Мөн өөрийн гарын банш буузаа, хадам ээж рүүгээ илгээдэг нь Ерөнхийлөгчийн ойр орчмынхонд ихээхэн таалагддаг гэнэ. Сайн тал шүү, уг нь.
Баримт 11
Тэргүүн хатагтай ааш зан сайтайн дээр орсон гарсанд ундтай цайтай нэгэн гэнэ. Хүүхдүүдийнхээ боловсролд өөрийгөө зориулж яваа ижий хэмээхэд буруудах зүйлгүй л болов уу. Тэрбээр хүүхдүүдээ өөрийн биеэр сургуульд нь хүргэж, тарахад нь тосч авдаг. Ерөнхийлөгчийн ихэр хөвгүүд Монголд амьдардаг байхдаа”Amerikan school of Ulaanbaatar”-т сурч байсан. Эдүгээ Сингапурын ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Мэдээж, хувийн өндөр төлбөртөй сургуульд.
Баримт 12
Царайлаг орос бүсгүй маань хоол сайн хийдэг болохоор гал тогоонд өндөр ач холбогдол өгдөг байна. Х.Баттулга тэр хоёрын харьцаа тойрон хүрээлэгчдийнх нь дунд ил болсны дараа Баянгол зочид буудалд зөвхөн гэр бүлдээ зориулсан итали тоноглол бүхий гал тогоог бий болгосон гэдэг. Монголд ирэхээрээ Баянгол дахь гал тогоондоо заларч, ойр дотныхныг нь гарынхаа хоолоор дайлдаг гэсэн.
Баримт 19
Анжелика орос бүсгүй л юм хойно гял цял зүйлд дуртай байлгүй яав гэж. Тэрбээр хальт харахад энгийн мэт хувцасладаг боловч оймсноос нь авахуулаад бүх эд зүйл нь дэлхийд алдартай брэнд байх нь бий. Энгийн өдөр гэхэд л алмаазан шигтгээтэй ээмэг зүүн, LORIBLU брэндийн ботинк өмсч YVES SAINT LAURENT брэндийн цүнхээр гангарсан байх жишээтэй.
Баримт 22
Монгол Улсын төрийн тэргүүнүүдийн гэргий улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө их бага хэмжээгээр хүчин зүтгэсэн байдаг. Филотаво шиг Хүүхдийн ордон, Пионерийн зуслан, Гэрлэх ёслолын ордон, хэдэн зуун цэцэрлэг сургууль барьж, дуурийн урлагт хувь нэмрээ оруулаагүй ч хүмүүнлэгийн үйлст хувь нэмрээ оруулан сан байгуулсан байдаг.” Анжелика” сан байгуулагдаж, монгол хүүхдийн төлөө их зүйл хийхийг нь ард түмэн хүлээсээр. Эсвэл Монголын минь мөнгийг Сингапурын дэлгүүрийн лангуугаар урсгах эсэхийг ухаан нь л мэдэх хэрэг дээ
Баримт 23
Тэргүүн хатагтай маань хэзээ ч олны нүдэн дээр ханийнхаа гараас хөтлөөд гарч ирсэнгүй. Ард түмэн рүү инээмсэглэн, гараа ч өргөж мэндчилж байгаагүй. Арван хэдэн жил түмний нүднээс далд байж, хар нүдний шил дор нуугдаж, нэг байшингаас нөгөө рүү хар чадлаараа харайлгаж амьдарна гэдэг зовлонтой л хүний амьдрал байх даа. Ингээд бодохоор өөрийн юм, хаана ч нүүр дүүрэн инээмсэглээд явж байдгаар нь Ц.Энхтуяа маань монголчууд бидэндээ өлзийтэй ч юм уу.
Баримт 24
Түүнийг манайхан төдийгүй оросууд ч хайсаар сурагласаар байдаг гэнэ лээ. Орос бүсгүйчүүд дэлхийд мөртэй улс орнуудын тэргүүн хатагтай нар болоод байгаа юм чинь арга ч үгүй биз. АНУ-ын тэргүүн хатагтай ч шударга, өөрийнхөөрөө зантай гэдгээрээ америкчуудын талархлыг хүлээгээд байгаа. Манай тэргүүн хатагтай ч түүнээс дутахгүй. Ихэр хөвгүүд төрүүлээд л Монгол Улсын хүн амыг өсгөөд байгаа шүү дээ. Гэвч үрс маань Монгол Улсын иргэн биш байлгүй яах вэ.
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.
-
Нийгэм10 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр13 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр12 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Бусад5 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм10 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм12 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ