Эдийн засаг
ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ ОРЛОГО 58.6 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БУУРЧЭЭ
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2021 оны эхний улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 58.6 мянган төгрөг буюу 3.9 хувиар буурч, өмнөх улирлаас 25.5 мянган төгрөг буюу 1.8 хувиар өсжээ.
Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 2021 оны эхний улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 74.5 мянган төгрөг буюу 6.2 хувиар, өмнөх улирлаас 14.2 мянган төгрөг буюу 1.2 хувиар буурчээ.
Өрхийн сарын дундаж бодит нийт орлогын хэмжээ өмнөх улирлаас 1.2 хувиар буурахад цалин хөлсний бодит орлого 37.1 мянган төгрөг буюу 6.5 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.
Судалгааны 2021 оны эхний улирлын байдлаар өрхийн сарын дундаж нийт орлогын 92.3 хувийг мөнгөн орлого, 3.1 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн, 4.6 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна.
Өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг бүтцээр нь авч үзэхэд:
- Цалин хөлсний орлого 51.3 хувь
- Тэтгэвэр, тэтгэмжийн орлого 27 хувь
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 8 хувь
- Хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 5.6 хувь
- Бусад орлого 8.1 хувийг тус тус эзэлж байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ