Энтертайнмент
МОНГОЛЫН БОКСЧИД ЭХНИЙ ӨДӨР 3 ЯЛАЛТТАЙ
АНЭУ-ын Дубайд насанд хүрэгчдийн Азийн АШТ эхэллээ. Тус тэмцээнд нийт 150 тамирчин оролцож байна.
Азийн аваргын тэмцээний эхний өдөр манай 3 боксчин рингэнд гарлаа.
Эрэгтэй 49 кг-д О.Өнөболд Шири Ланкагийн Сажива Нуванаг 5:0 илт давуу яллаа. Одоо манай тамирчин Киргизийн MIRLAN TURKBAI UULU-тэй тулалдана.
52 кг-д Х.Энхмандах нутгийн тамирчинтай үзэлцлээ. Султан Аль-Нуайми бол Азийн наадамд оролцож байсан тамирчин. Тулааны эхэнд араб тамирчин идэвхтэй байсан ч удалгүй манай Х.Энхмандах санаачилгыг гартаа авч, гуравдугаар үед хүнд цохилтод өрсөлдөгчөө оруулсан. Ийнхүү 5:0 яллаа.
Энэ өдрийн гуравдахь боксчин О.Бямба-Эрдэнэ 75 кг-ийн жинд Иракийн Талиб Жаббарыг 4:1 яллаа.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.