Нийгэм
ЭМЯ: Эмнэлгүүдэд ор нэмэх боломжийг судална

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж нар өнөөдөр НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудтай томуу, томуу төст өвчний цаг үеийн асуудлаар уулзалт хийлээ.
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 10-ны өдрийн байдлаар, амбулаторийн үзлэг 7.3 хувьд хүрч, дүүргийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн нийт батлагдсан 977 хүүхдийн орон дээр нэмэлтээр 723 орыг дэлгэн зохицуулалт хийгээд байна. Гэвч томуугийн А хүрээний дэд хэв шинжийн А(H1N1), A(H3N2)вирусын идэвхжил нэмэгдэж, өвчлөл хүндрэх байдалтай байгаа тул хүүхдийн орны ачаалал цаашид ч нэмэгдэх хандлагатай юм. Тиймээс энэ асуудалд дорвитой анхаарч, хүүхдийн ор төдийгүй эм бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хангалттай хэмжээнд хүргэх нь зайлшгүй чухал болохыг Эрүүл мэндийн сайд эмнэлгийн удирдлагуудад санууллаа.
Мөн энэ хүрээнд өөрийн зүгээс болон Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгч, нийслэлийн эмнэлгүүдэд нэмэлтээр дэлгэсэн хүүхдийн орны тоо, эм тарианы хангамж болон пневмококкийн эсрэг вакцинд хамрагдсан хүүхдүүдийн дунд хийсэн өвчлөлийн судалгаа зэрэг асуудлаар ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин нараас гадна НЭМГ-ын удирдлагуудтай мэдээлэл солилцлоо.
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй СХД-ийн 240 ортой жишиг нэгдсэн эмнэлгийн барилгыг энэ онд ашиглалтад оруулах бөгөөд Хан-Уул, Чингэлтэй дүүргийн шинэ эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа Эрүүл мэндийн сайд энэ үеэр онцолсон. Мөн БЗД-д 50 ортой хүүхдийн эмнэлэг баригдсан энэ онд ашиглалтанд орох гэж байна. Түүнчлэн тэрбээр “Ханиад томууны өвчлөл өндөр байгаа энэ цаг үед ДЭМБ-аас буцалтгүй тусламжаар өгсөн 550 хүн тун “Тамифлю” эмийг нийслэлийн эмнэлгүүдэд хуваарилсан ч хүрэлцээ муу хэвээр байна. ДЭМБ-аас дахин 75 мг “Тамифлю” эмийг 500 хүн тун, 45 мг “Тамифлю” эмийг 1200 хүн тунг өгөхөөр болсон.
Эмнэлгүүдийн хувьд өнөөдөр нөхцөл байдалдаа тохируулан арга хэмжээ авч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар ирсэн иргэд, хүүхдийг буцаахгүй гэсэн үүднээс эмнэлгийн зай талбайг ашиглан нэмэлтээр ор дэлгэж, зохицуулалт хийж байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж, ачаалал ихтэй байгаа ч иргэд, үйлчлүүлэгчидтэй харилцах харьцаа хандлагаа сайжруулах нь чухал” хэмээн ярилаа.
Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл томуу, томуу төст өвчний хүрээнд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хүүхдийн ор нэмэлтээр дэлгэх нөхцөл бололцоог судалж, хамтран ажиллах үүрэг өглөө.
Эх сурвалж: НЭМГ

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.