24 баримт
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН, УДЭТ-ЫН ЖҮЖИГЧИН С. БОЛД-ЭРДЭНЭ
ОРЧИН ЦАГИЙН “ГАМЛЕТ” ХЭМЭЭГДДЭГ, ШИНЭХЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН СУГАРЫН БОЛД-ЭРДЭНИЙН ТАЛААРХ 24 БАРИМТЫГ ХҮРГЭЖ БАЙНА.
Баримт 1. Тэрбээр 1976 оны 6-р сарын 29-нд Улаанбаатар хотод төржээ.
Баримт 2. Тэрбээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С. Сугарын хүү юм.
Баримт 3. Ээж нь жүжигчин болохыг санал болгосон. Болд-Эрдэнэ өөрөө бизнес эрхлэх сонирхолтой байжээ.
Баримт 4. СУИС-ийг жүжигчний мэргэжлээр 1999 онд С. Сугар багшийн удирдлагад суралцаж төгсөв.
Баримт 5. “Чоно” хамтлагийн “Залуу нас” дууны клипэнд тоглож байсан.
Баримт 6.“Драмын 4” хэмээх хамтлаг байгуулж хоёр цомог гаргаж байв. Мөн гадаадад суугаа монголчууддаа зориулж аялан тоглолт( Европын орнууд, Солонгос) хийсэн.
Баримт 7. Тэрбээр жүжигчин Б. Навчаа, Б. Амарсайхан, Г. Эрдэнэбилэг нартай оюутны нэг анги байсан.
Баримт 8. УДЭТ-т 2000 онд жүжигчнээр орон ажиллаж байгаа юм. Мөн 2019 оноос Уран бүтээлийн хэлтсийн даргаар ажиллаж байна.
Баримт 9. Тэрбээр тайз дэлгэцийн 100-аад уран бүтээлд дүр бүтээжээ.
Баримт 10. “Гамлет” жүжгийн Гамлетын дүрийг бүтээж шинэ хочтой болсон юм. Түүнийг орчин цагийн Гамлет хэмээн хочилдог.
Баримт 11. “Гэгээн Муза” наадмаас дөрвөн удаа шагнал авч байсан. Үүнд: 2004 онд “Чиний эхнэр минийх, миний эхнэр чинийх” жүжгээр “Шилдэг эрэгтэй дүр”-ийн шагнал, 2011 онд “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгээр “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагнал, 2012 онд “Тэнгэрийн хүү” жүжгээр “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагнал, 2013 онд Гамлет жүжгээр “Шилдэг эрэгтэй гол дүр” тус тус авч байжээ.
Баримт 12. БСШУЯ-ны “Мөнгөн мод” наадмаас “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгээр “Шилдэг жүжигчин” “Тэнгэрийн хүү” жүжгээр “Шилдэг тайз дэлгэцийн жүжигчин” хэмээх хоёр шагналыг авсан.
Баримт 13. МУАЖ П. Цэрэндагваас үлгэр дуурайлал авдаг.
Баримт 14. “Хөлтрөг” киноны ерөнхий найруулагчаар ажиллаж байсан.
Баримт 15. Ээжтэйгээ нэг өдөр “Алтан гадас” одонгоор 2013 онд шагнагдаж байсан.
Баримт 16. Түүний ээж А. Нэргүй мөн л жүжигчин мэргэжилтэй.
Баримт 17. Хүн жүжиг үзэж байх хэрэгтэй. Жүжиг хүнийг хөгжүүлдэг хэмээн тэрбээр хэлдэг.
Баримт 18. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг 2019 онд авч байсан.
Баримт 19. Тэрбээр эхнэртэйгээ арван жилдээ нэг анги байсан.
Баримт 20. Түүний төрсөн эгч нь жүжигчин Боловсролын тэргүүний ажилтан, СУИС-ийн багш С. Болормаа юм.
Баримт 21. Тэрбээр төрсөн эгчтэйгээ хамтдаа “Орхидос” киноны зохиолыг бичиж байсан.
Баримт 22. Хүсэл мөрөөдлөө бусдад ярихыг утгагүй хэрэг. Учир нь хүн жинхэнэ мөрөөдлөө дотроо нууж, нандигнадаг гэж боддог.
Баримт 23. Нэрт найруулагч, жүжигчин Г. Доржсамбуу агсны нэрэмжит “Арслан” цомын “Шилдэг эрэгтэй жүжигчин”-ээр шалгарч байсан.
Баримт 24. Тэрбээр 2006 онд Соёлын тэргүүний ажилтан цол хүртэж байсан бол 15 жилийн дараа Гавьяат жүжигчин цолоор шагнууллаа.
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.
-
Бусад9 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм14 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр17 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр16 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм15 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм16 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ