Нийгэм
С.АМАРСАЙХАН: ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ХАНГАЛТТАЙ ХӨЛ ХОРЬСОН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллав.
Энэ уулзалтаар КОВИД-19 халдвар нэмэгдэж байгаа шалтгааныг вакцинжуулалттай холбоотой гэж эрүүл мэндийн салбарынхан тайлбарлаж байв. Тухайлбал 15-34 насныхан халдвар авах эрсдэл нэмэгдсэн байна. Энэ нь хүүхдүүд вакцин хийлгээгүй учраас халдвар тээгч болох мөн вакцинжуулалтад хамрагдсан иргэд өөрсдөө халдвар тээгч болж хүүхдүүдээ халдварлуулах тохиолдол байна гэлээ.
Одоогоор Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймагт вакцинжуулалт эрчимтэй явагдаж байгаа аж. Харин вакцинжуулалтын идэвх сул байгаа аймаг орон нутгийн 2021 оны ажлын үзүүлэлттэй уяж, төсөв санхүүгийн асуудалтай ярина гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. Мөн тэрбээр
Шадар сайд С.Амарсайхан хөл хорихгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд хангалттай хөл хорионд байсан. Вакцины үр дүн гарч байна. Иймд бүрэн тунгаа хийх, халдвар хамгааллын дэглэм барьж ажил амьдралаа цааш үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Нөхцөл байдал яаж эргэхийг хэлж мэдэхгүй байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.