24 баримт
УЛС ТӨРЧ, СЭТГҮҮЛЧ Д. ЭНХТУЯА
УЛС ТӨРЧ, СЭТГҮҮЛЧ, “ТВ-2” ТЕЛЕВИЗИЙН ЗАХИРАЛ ДОРЖЗОВДЫН ЭНХТУЯАГИЙН ТАЛААРХ 24 БАРИМТЫГ ХҮРГЭЖ БАЙНА.
Баримт 1. Тэрбээр 1973 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймагт төржээ.
Баримт 2. Айлын отгон охин. Эцэг эхээс наймуулаа.
Баримт 3. Түүний гурван ах сэтгүүл зүй, утга зохиолын салбарт ажилладаг.
Баримт 4. Түүний том ах Д. Энхболд нь Монголын үргэлжилсэн үгийн зохиолын төлөөлөгч бөгөөд “Паанан” туужаараа олонд танигдсан.
Баримт 5. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 1997 онд орос, англи хэлний багш мэргэжлээр төгссөн.
Баримт 6. Сэтгүүлч болно гэж боддоггүй байсан. Телевизийн салбарт ажиллаад мэргэжил болгох хэрэгтэй гэж хүссэн.
Баримт 7. Монголын үндэсний телевизэд 1992 оноос 1998 он хүртэл ажиллаж байсан.
Баримт 8. Сэтгүүлч болох хүсэлдээ хөтлөгдөж 1998 онд Герман улсын Карлсруэгийн их сургуулийг зорьж олон улсын сэтгүүлч мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр 2004 онд төгсчээ.
Баримт 9. Их сургуулиа төгсөж ирээд Ийгл телевизэд ажиллан мэдээний албаны дарга болтлоо өсөн дэвшжээ. Тэрбээр зургаан жил Ийгл телевизэд ажилласан.
Баримт 10. NTV телевизэд шуурхай мэдээ хариуцсан дэд захирлаар хоёр жил ажилласан.
Баримт 11. Тэрбээр 2012-2013 онд УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байсан.
Баримт 12. МҮОНТВ-ийн захирлаар ажиллаж байгаад Лондон хотод улс төрийн бодлого, олон улсын харилцаагаар чиглэлээр суралцсан
Баримт 13. Англиас ирээд өөрийн гэсэн ТВ2 нэртэйгээр телевизээ нээсэн.
Баримт 14. Одоо тэрбээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байна.
Баримт 15. “Хоймор өнжих нар” 57 ангит бүрэн хэмжээний кино төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
Баримт 16. Өмнөговь аймгийн Гурвантэс сумыцн цэцэрлэгийн бага ангийг тохижуулж өгсөн.
Баримт 17. Нөхөртэйгөө Германд танилцаж байсан. Одоо тэд хоёр охинтой.
Баримт 18. Ийгл телевизэд ажиллах саналыг сэтгүүлч Золжаргал түүнд санал болгожээ.
Баримт 19. Үндэсний телевизийн Үдшийн хэмнэл залуучуудад зориулсан нэвтрүүлгийн хөтлөгч байсан.
Баримт 20. Түүний нөхөр захиа өгөхдөө UBS телевизийн Энхтуяатай андуурч явуулж байсан.
Баримт 21. Германд байхдаа обой хуулдаг ажил хийдэг байсан.
Баримт 22. Орос, англи, герман хэлтэй.
Баримт 23. “Хүүхдээ хайрлая” ТББ-ын тэргүүн.
Баримт 24. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж, мэдээ мэдээллийг тоймлон долоо хоног бүр хэвлэлийн хурал зохион байгуулах ажлыг санаачилж байжээ.
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.
-
Нийгэм24 цаг өмнө
МУИС-ийн “ЦАХИМ НОМЫН САН”-гийн нээлт болно
-
Улс төр6 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн томоохон төслүүдтэй усны төслүүдийг уялдуулж хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийхэд Монгол Улс бэлэн байна
-
Нийгэм5 цаг өмнө
Нийтийн эзэмшлийн зам, талбайг 700 гаруй хүн цэвэрлэж байна
-
Эдийн засаг8 цаг өмнө
Монголбанк: 1.6 тонн үнэт металл худалдан авлаа
-
Нийгэм5 цаг өмнө
Нийслэлийн гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын дугаар олгоно
-
Нийгэм6 цаг өмнө
Б.Мөнхбат: 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг энэ долоо хоногт зарлана
-
Улс төр6 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзлаа
-
Улс төр6 цаг өмнө
Эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв