Энтертайнмент
ТҮҮХИЙН ОЛДВОР | ОЛОН ГҮҮРИЙН ГОЛЫН БУЛШ

2006 оны зургаадугаар сард Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Улаан даваа, Олон гүүрийн голд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, Этнографийн хүрээлэнгийн Баруун Сибирийн археологийн отряд, Германы Археологийн хүрээлэнгийн хамтарсан хээрийн шинжилгээний анги академич Д.Цэвээндорж, В.И.Молодин, проф. Х.Парцингер нарын удирдлагаар ажиллан нийт 4 булш малтан судалсны Олон гүүрийн гол 10 дурсгалын 1-р булшнаас онц сонирхолтой олдворуудыг илрүүлэн олжээ.
Уг булш дугуй дараастай, түүний дотор талаар бага зэргийн хотгор бөгөөд төв хэсэгтээ мэдэгдэхүйц овгор, захын хүрээ орчимд гол төлөв том, бусад талбайд нь жижгэвтэр голын хайрган чулуун дараас зонхилж байна.
Булшнаас гуалингуудыг цавчин засаж углуургадан зангидаж хийсэн модон бунханд оршуулсан дайчин эрийн оршуулга илэрсэн.
Бунхны хэмжээ: 180×180×240 см урт, өндөр нь 98×86 см. Бунхны дээр 2 морийг тоног хэрэгсэл болох эмээлийн модон бүүрэг, эмээлийн эсгий зөөлөвч, эмээлээс зүүсэн модон бамбай, ташуур, төмөр амгай, модон зуузай, хазаарын чимэглэл болох жигүүртэн амьтны дүрстэй модон зүүлт, соёо хэлбэртэй 18 ширхэг модон зүүлт, уяаны хамт дагалдуулсан нь сайн хадгалагдан үлджээ.
Модон бунхны урд хананы дагуу нас барагчийг зүүн урд зүг хандуулж толгой дор модон дэр дэрлүүлж баруун хажуугаар нь хэвтүүлэн, хөлийг өвдгөөр нь нугалж 2 гарыг нь өвдөг рүү чиглүүлэн сунгасан байдалтай оршуулжээ.
Уг хүнд тарваганы арьсан дээл, морь, бугын сийлмэл модон чимэглэл бүхий шувууны дүрстэй өндөр малгай, богино өмд, урт түрийтэй арьсан гутал зэргийг өмсгөн хүний хүзүүнд Скифийн амьтны загварт урлагийн аргаар хийсэн архирч буй чонын дүртэй модон зүүлт зүүлгэсэн ба дээлийг нь бүсэлж байсан бололтой 2 буландаа уяа уях зориулалт бүхий дөрвөн нүхтэй бүсний сийлбэртэй модон даруулга гарсан. Нуруун талд нумыг таван ширхэг бургасан сумын хамт, бүсэлхий орчимд байлдааны зээтүү, модон хуйтай төмөр хутга, эсгий гэртэй хүрэл толь зэргийг дагалдуулан хийжээ.
Хүний толгой талд бунхны хананы дагуу модон сав, улаан хүрэн өнгийн шавар ваар сав байрлуулсны зэрэгцээ эвэр аяга, дөрвөн хөлтэй модон тэвш, түүн дотор бог малын ууцыг төмөр хутганы хамт тавьжээ. Мөн бунхны шалыг хар өнгийн эсгий дэвсэж бүржээ.
Уг оршуулгын дурсгалыг түрүү төмрийн үе буюу НТӨ VI-II зууны үед хамаарагдахыг эрдэмтэд тогтоогоод байна.
Энэхүү оршуулгаас илэрсэн эд өлгийн зүйлс нь одоо ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байна.
Эх сурвалж: ШУА-ийн Археологийн хүрээлэн

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
