Эдийн засаг
ОХУ: АИ-95, АИ-98 АВТОБЕНЗИНИЙ ЭКСПОРТЫГ 9 САРЫН 1 ХҮРТЭЛ ХЯЗГААРЛАЛАА

“ОХУ-д автобензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газар АИ-95, АИ-98 автобензиний экспортыг есдүгээр сарын 1-н хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэлээ. Манай улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байна” гэж АМГТГ-аас мэдээллээ.
Тус газрын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр шатахууны үнийн асуудлаар энэ сарын 5-нд мэдээлэл хийж байсан. Тэгвэл өнөөдөр /2021.07.29/ тэрбээр мэдээлэл хийнэ.
Өмнөх мэдээллийг сануулахад, Монгол Улс 2020 онд 1,450,000 орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж иржээ. 2021 оны эхний хагас жилийн хугацаанд 689 мянга гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүн хилээр орж ирсэн байна.
Газрын тосны гадаад нөхцөл байдал, үнэ өсөлтийн шалтгаанууд, Монгол Улсад зарагдаж байгаа бензиний үнэ яагаад өсдөг талаар тэрбээр дараах тайлбарыг өгсөн.
2021 оны нэгдүгээр сараас одоог хүртэл газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр тогтмол өсөлттэй явж ирсэн. Үүний гол хүчин зүйл нь, АНУ, БНХАУ, Европын улс орнуудын цар тахлын эсрэг арга хэмжээний далайц, мөн хэд хэдэн төрлийн вакцинууд хийгдсэнтэй холбоотойгоор улс орнуудын эдийн засгийн өсөлтийг дагаад газрын тосны үнэ өссөн.
Газрын тосны томоохон олборлогч Саудын Араб улс өдрийн олборлолтоо нэг сая баррелиар бууруулахаар мэдэгдсэн нь 2021 оны нэгдүгээр сарын эхээр газрын тосны үнэ огцом нэмэгдэх гол хүчин зүйл болсон.
Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь гаднаас импортоор авдаг. Өнөөдрийн байдлаар ОХУ-д 1 литр АИ-92 бензин 1950 төгрөгөөр худалдаалагдаж байна. Энэ бол манай нийлүүлэгч улс дотооддоо худалдаалж байгаа үнэ.
БНХАУ-д худалдаалагдаж буй үнэ манай монгол төгрөгт шилжүүлбэл 3000 төгрөг байна. Он гарснаас хойш БНХАУ-ын зах зээл дээр 12 удаагийн үнийн өсөлт явагдсан байна. Эдийн засгийн өсөлтөөс хамаарч түүхий тосны үнийн өсөлт явагдаж байгаа.
Та бүхэн санаж буй бол өнгөрсөн 2020 онд ковид цар тахлын улмаас түүхий тосны үнэ нэлээн унасан. Бид Сингапурын бирж дээрх Брент маркийн тосны үнээр гаднаас бүтээгдэхүүний суурь үнийг тооцож авдаг.
2020 оны дөрөвдүгээр сард хамгийн доод цэг нь 19.5 ам.долларт очиж байсан. Тухайн үед, тавдугаар сард АИ-92 автобензин 1 тонн нь 202 ам.долларт хүрч бууж орж ирж байсан. Эргээд тавдугаар сараас үнийн өсөлт тогтмол дээшээ яваад арванхоёрдугаар сарын төгсгөлд нэг баррель тосны үнэ 50 орчим ам.доллар дээр очиж байсан.
Дотоодын зах зээлд 2020 оны нэгдүгээр сард 1 литр АИ-92 автобензиний үнэ 1830 төгрөг байсан. Дөрөв, тавдугаар сарын гурван удаагийн үнийн бууралтаар 1320 төгрөг хүртэл буурч байсан.
Цаашлаад гадаад зах зээл дээр үнийн өсөлт тасралтгүй явагдсан. 2020 оны зургаадугаар сард АИ-92 автобензиний хилийн үнэ 292 ам.доллар болж байсан бол жилийн дараа буюу одоогийн байдлаар гадаад зах зээлийн үнийн өсөлттэй холбоотойгоор хилийн үнэ 661 ам.доллар болоод байна.
1 тонн АИ-92 автобензин ОХУ-ын Роснефть компаниас ийм үнээр нийлүүлэгдэж байна. Жилийн өмнөхөөс зөрүү нь 369 ам.доллар буюу 126 хувиар нэмэгдэж орж ирсэн байна.
Шатахууныг улсын болон компанийн нөөц гэж хоёр төрлөөр бүрдүүлдэг.Монгол Улсын хэмжээнд 12.7 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байдаг. Засгийн газрын тогтоолоор АИ-92 автобензиний нөөцийг нэмэгдүүлэхээр, сонгон шалгаруулалт явагдаж байгаа.
Бензиний үнэ бол харьцангуй шилэн, нээлттэй байдаг.
АИ-92 дээр тухайлаад ярихад, импортын хилийн үнэ 661 ам.доллар. Ам.долларын ханш харьцангуй сүүлийн нэг жилийн хугацаанд 2850 дээр тогтвортой байлаа. Одоо бол ОАТ-ын хэмжээ 0 байгаа. Энэ нь гол хүчин зүйлийг үзүүлж байгаа. Төмөр зам, авто тээвэр, компаниудын үйл ажиллагааны зардал, НӨАТ зэргийг тооцохоор АИ-92 автобензиний өөрийн өртөг 1986 төгрөг болж байгаа бол А-80 бензиний орж ирж буй өртөг 1893 төгрөг болж байна гэж байсан юм.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм11 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр13 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Энтертайнмент12 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм11 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм12 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ