Эдийн засаг
ЗАМЫН-ҮҮДИЙН АЧАА ТЭЭВРИЙН ҮНЭ ГУРАВ ДАХИН БУУРНА ГЭВ
Замын-Үүд дэх боомтын зөвлөлөөс ачаа тээврийн үнийн зохицуулалтын талаар өнөөдөр |2021.08.05| мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хуралд Замын-Үүд дэх боомтын зөвлөлийн дарга, хурандаа В.Намхайнямбуу, гаалийн байцаагч Б.Отгонсүх, Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын дарга Л.Эрдэнэчулуун, Замын-Үүд дэх Авто тээврийн төвийн дарга Ж.Сүхбаатар нар оролцов.
2021 оны наймдугаар сарын 5ны өдрөөс тээврийн жолооч нартай хариуцлагын гэрээ байгуулсан. Ингэхдээ тээврийн хөлсийг арван сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тогтоосон. Гэрээний нөхцөлийг зөвшөөрөхгүй бол дараагийн жолоочтой хариуцлагын гэрээ байгуулж, Эрээн хот руу гаргах аж. Өнөөдрөөс эхлэн 90 автомашиныг гаргахаар зохион байгуулсан байна.
Тээврийн хэрэгсэл үнэтэй ачих зэрэг тохиолдол гарвал тагнуулын 70527305 дугаарт мэдээлэл өгөх боломжтой аж. “ЗАМЫН-ҮҮД БООМТЫН ЗӨВЛӨЛ” хэмээх фэйж хуудсыг өнөөдрөөс эхлэн ажиллуулж, энэхүү хаяг дээр боомтоор гарч байгаа 90 автомашины улсын дугаар, жолоочтой холбогдох дугаарыг мэдээллэх аж. Ингэснээр ачаа ачуулах хүсэлтэй иргэд холбогдож, үнэ хөлсөө тохиролцох боломжтой болох нь.
Сургууль цэцэрлэгийн бэлтгэл ажил эхэлж байгаатай холбоотойгоор Замын-Үүдийн боомтоор гарч буй ачаа тээврийн үнийг гурав дахин буурч байгааг албаныхан онцоллоо.
Гаалийн байгууллага хяналт шалгалт, бүрдүүлэлтийг хурдан шуурхай хийхийг зорьж байгаа аж. Хэрэв гаалийн байгууллагатай холбоотой гомдол санал байх юм бол 96361281 дугаараар санал хүсэлтийг хүлээн авах нь.
Экспорт, импортын ариутгалын байгууламж байгуулж, олон улсын стандартын дагуу ариутгах боломжийг бүрдүүлээд байгаа аж. Хоёр талдлаа 5,5 тонн ариутгалын бодис байршуулсан. Үүгээр нийт 1000 автомашин ариутгах боломжтой аж.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр13 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент15 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм15 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент14 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм15 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм15 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм15 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ