24 баримт
ОУХМ ОЛИМПЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ БАТ-ОЧИРЫН БОЛОРТУЯА
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ, ЖЕНКО КЛУБЫН ТАМИРЧИН ОУХМ ОЛИМПЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ Б. БОЛОРТУЯАГИЙН ТАЛААРХИ 24 БАРИМТЫГ ХҮРГЭЖ БАЙНА.
Баримт 1. Ховд аймгийн Булган суманд 1997 онд төрсөн.
Баримт 2. Түүнийг дөрвөн настай байхад хотод иржээ. Бага насаа Нисэхэд өнгөрүүлсэн.
Баримт 3. ХУД-ийн 114-р сургуулийг төгссөн.
Баримт 4. Болортуяа нь 2011 оноос хойш чөлөөт бөхөөр хичээллэж байгаа.
Баримт 5. Багаасаа түлээ хагалж, ус зөөдөг, биеийн хүчний ажилд дуртай байсан.
Баримт 6. Эцэг эхээс дөрвүүлээ. Айлын гурав дахь охин. Бүгд эмэгтэй ч хамгийн эршүүд.
Баримт 7. Аав нь түүнийг энэ спортоор хичээллэхэд хамгийн том үүрэг гүйцэтгэсэн.
Баримт 8. Гавьяат дасгалжуулагч Т. Сүхбаатар, ОУХМ Б. Оюунсүрэн нарын шавь.
Баримт 9. “Женко” клубт 2012 оноос тамирчнаар элсэж орсон.
Баримт 10. Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж цаашид тууштай хичээллэх зорилготой болжээ.
Баримт 11. Түүний барилдааны гол мэх хөл авч, зайнаас хөдөлгөж барилддаг.
Баримт 12. Ном унших дуртай. Бэлтгэлийн үеэр шигээ багийн бусад тамирчидтай номнуудаа солиж унших сонирхолтой байдаг. Түүхэн, сэтгэл огшоосон ном унших дуртай.
Баримт 13. МУБИС-ийн чөлөөт бөхийн дасгалжуулагчийн ангид суралцдаг.
Баримт 14. Чөлөөтэй барилдахыг чөлөөт бөх гэж хэлэх дуртай.
Баримт 15. Түүний амжилтаас дурьдвал 23 хүртэлх насны ангилалын Азийн АШТ-ий болон Иван Ярыгиний нэрэмжит Алтан гран при тэмцээний хүрэл, Монголиа опен олон улсын тэмцээний нэг мөнгө, хошой хүрэл, 2019 оны ДАШТ-ий хүрэл медальтай.
Баримт 16. Алмата хотод 2021 онд болсон Олимпын чансаа тогтоох тэмцээнд жиндээ алтан медаль хүртсэн.
Баримт 17. Олимп, дэлхийн аварга Японы бөх Саури Ёшидагаас үлгэр жишээ авч авдаг. Түүнтэй нэг жин бөгөөд хамт бэлтгэл хийж байжээ.
Баримт 18. Тамирчин хүний хамгийн сайхан мэдрэмжийг “Дэвжээн дээр өрсөлдөгчтэйгөө эн тэнцүүхэн ач тач үзэлцэн хамаг зүйлээ шавхан байж хожих тэр мэдрэмж гэж тайлбарлажээ.
Баримт 19. Хамгийн анхны гадаад оролцсон тэмцээнээсээ хүрэл медаль хүртэж байсан.
Баримт 20. “Токио-2020” зуны олимпын наадмаас чөлөөт бөхийн 53 кг-д хүрэл медаль хүртсэн.
Баримт 21. Хүрэл медалийн төлөө барилдсан Б.Болортуяа Камеруны бөх, Африк тивийн долоон удаагийн аварга Т.Эссомбег 14:4 оноогоор цэвэр ялж, Токиогий олимпийн дөрөв дэх медалийг хүзүүндээ зүүсэн юм.
Баримт 22. Чөлөөт бөхийн түүхэн дэх хоёр дахь олимпын медальт тамирчин болж байна.
Баримт 23. Ховд аймгийн засаг дарга Б.Дүгэржав 2 өрөө байр, Булган сумын Нутгийн зөвлөл мөн 2 өрөө байр, Таван богд группын ерөнхийлөгч Баатарсайхан аавд нь хоёр өрөө байр тус тус бэлэглэжээ.
Баримт 24. Дөнгөж спортоор хичээллэж эхэлж байгаа залуу үеийнхэндээ “Битгий шантраарай, дундаас нь хаяж болохгүй шүү. Мөн бүгд л яг адилхан бэлтгэл хийж байгаа, чи тэднээс нэг л алхмар түрүүлж алхах хэрэгтэй” гэж захижээ.
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.
-
Бусад9 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм14 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр17 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр16 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм15 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд15 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм16 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ