Эдийн засаг
Төв банк бодон гахайтай дурсгалын мөнгөн зоос гаргалаа
Монгол Улсад банк, санхүүгийн систем үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монголбанк түүхэн ач холбогдол бүхий тэмдэглэлт ойд зориулсан зоосны цувралуудаа “Монголбанк 95 жил“ мөнгөн зоосоор баяжууллаа.
“Банк 1924-2019” зоос
“Монголбанк-95” зоос
Уг мөнгөн зоос нь 999 сорьцтой 1 болон 5 унц байх бөгөөд нэг нь Ардын хувьсгалаас хойших үндэсний мөнгөн тэмдэгтийг онцолсон бол нөгөө нь Монгол Улсад анх банк үүссэн 1924 оноос өнөөг хүртлэх 95 жилийн цаг хугацааг илэрхийлж 95 гэсэн Хүмүүн бичээс бүхий нүүртэй бүтээгджээ.
Үүнээс гадна Монголбанк “Арван хоёр жил” зоосны цувралаа “Монгол бодон” зоосоор нэмэгдүүллээ.
Анхны зоосоо улиран одож буй Тийн унжлагат хэмээх шороон нохой жилд зориулан “Монгол банхар” хэмээн гаргасан билээ. Харин хоёр дахь зоосыг 17 дугаар жарны урвуулагч хэмээх шаргачин гахай жилд зориулан худалдаанд гаргалаа. Монгол Улсын хөвч тайгын зэрлэг бодон гахайг дүрсэлсэн уг зоос нь 1 унц жинтэй, 38.61 диаметртэй 999 сорьцын цул мөнгөөр цутгажээ.
Монголбанкнаас худалдаанд гаргаж буй дурсгалын зоосны мэдээллийг coin.mongolbank.mn сайтаас авна уу.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр7 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент8 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм9 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр7 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм9 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна