Эдийн засаг
ГАДААД ВАЛЮТААР ҮНЭ ТОГТООЖ, ОЛОН НИЙТЭД СУРТАЛЧИЛЖ БАЙГАА ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭДЭЭС АВЧ БАЙНА
Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханшийг үнэгүйдлээс хамгаалах, иргэд, хуулийн этгээдийн бодит орлого болон худалдан авах чадварыг тогтворжуулах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бараа, ажил, үйлчилгээний үнэ, үнийн саналыг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэх эрх зүйн орчинг бүрдүүлж 2009 онд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг УИХ-аас баталж, мөрдөж эхэлсэн.
Энэхүү хуулийн хэрэгжилт Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамаардаг тул зөрчсөн аливаа үйлдлийг тухай бүрд нь таслан зогсоож, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх замаар хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Үүнд:
- Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд, иргэд бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэж буй эсэхэд хяналт тавих
- Албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоож, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зар сурталчилгаа хийж буй эсэхэд хяналт тавих
- Аливаа хуулийн этгээд, иргэдийн бүх төрлийн гэрээ, хэлцлийн үнийг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлэхийг шаардах зэргээр ажиллаж ирсэн.
Иймд иргэд, хуулийн этгээдийн төгрөгөөр төлбөр тооцоог гүйцэтгэх эрх ашгийг хохироож, гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоож, гүйцэтгэж байгаа болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зар сурталчилгаа хийж буй хууль бус үйлдлийн талаарх бодит мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэх боломжтой байна.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ