Энтертайнмент
ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР 17-19-НД ТӨВ ТАЛБАЙД БОЛНО
Үндэсний номын баяр 30 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд “Өдөр бүр уншъя” уриатайгаар болох юм.
УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гараг ” гэж тусгасны дагуу энэхүү өдөр албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.
Номын баярын зохион байгуулагчаас энэ жилийн баярын онцлогийг тодруулахад “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагт “Номын баярын өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэж байсан. Харин энэ жилийн хувьд номын баярыг бүх нийтээр тэмдэглэх хуультай болсон гэдгээрээ илүү өргөн цар хүрээг хамарсан онцлогтой. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үйл ажиллагаа маань цар тахалтай холбоотойгоор аймгуудад харилцан адилгүй зохион байгуулахаар болсон. Зарим аймагт задгай талбай, цахим гэх мэтчилэн байхаар зохицуулалт хийж байгаа. Номын баярын албан ёсны нээлт есдүгээр сарын 17-нд болох бөгөөд олон шинэ ном нээлтээ хийхээр болсон” гэсэн юм.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.