Дэлхий дахинд
АФГАНИСТАНД ҮЛДСЭН СҮҮЛЧИЙН ЖҮҮД ХҮНИЙГ НУУЦААР ДҮРВҮҮЛЖЭЭ
Афганистаны жүүдүүдийн сүүлчийн төлөөлөгчийг тус улсаас дүрвүүлэх ажиллагааг амжилттай зохион байгуулснаа Израйль-Америкийн бизнесмэн Моти Кахана өчигдөр зарлажээ.
Тэрбээр ийм төрлийн ажиллагааг зохион байгуулдаг хувийн хамгаалалтын компанитай хүн юм. Афганистаны сүүлчийн жүүд болох 62 настай Зебулон Симентовыг хөрш айлуудынх нь хүүхэд, эмэгтэйчүүд голдуу 29 хүний хамт дүрвүүлжээ.
Симентов Кабул хотын хуучирч муудсан иудейн шашны сүмд ганцаар амьдардаг байсан юм.
1996-2001 оны Талибаны дэглэмийг үзсэн тэрбээр Талибанчууд Афганистаныг дахин хяналтдаа авсанд санаа зовохгүй байсан гэнэ. Харин тус улс дахь Исламын Улс бүлэглэл Симентовыг хулгайлж, амийг нь бүрэлгэх аюул улам бүр нэмэгдэж байсан тул дүрвүүлэх ажиллагааг зохион байгуулснаа Кахана ярьжээ. Үүнээс гадна хүүхэд эмэгтэйчүүдээ Афганистанаас дүрвүүлэх хүсэлтэй хөршүүд нь Симентовт шахалт үзүүлснээр явахыг зөвшөөрүүлсэн гэнэ.
Симентовын салсан эхнэр, хүүхдүүд нь олон жилийн өмнөөс Израйльд амьдарч байгаа ажээ. Тэрбээр Афганистаны өөр нэг жүүд Исаак Левитэй олон жилийн турш нэг сүмд эв түнжин муутай хамт амьдарч байсан гэдэг. Өмнөх дэглэмийн үед хоорондоо муудалцсан тэднийг Талибанчууд баривчилаад зодож шийтгэж байсан гэдэг. Исламын шашны радикал үзэлт бусад байгууллагуудаас ялгаатай нь Талибанчууд нутгийн жүүдүүдэд халддаггүй байжээ.
Леви нь Симентовыг хулгайд сэрддэг байсан бол Симентов нь Левийг сүмийн өрөөнүүдийг биеэ үнэлэгчдэд түрээслүүлдэг хэмээн буруутгадаг байжээ.
2005 онд Леви 80 насандаа таалал төгссөнөөр Симентов Афганий цорын ганц жүүд болж, сүмдээ амар тайван амьдрах болжээ.
1959 онд Херат хотод мэндэлсэн Симентов Афганистаныг эх орноо гэж үздэг, дүрвэх хүсэлгүй байсан юм. Олон жилийн турш гадаадын сэтгүүлчид түүний гэрт зочилж, аж амьдралыг нь сурвалжилдаг байв.
Афганистаны умард хязгаарын агуйгаас хебрью хэл дээрх хадны бичээс олдсоноос үзвэл жүүдүүд энэ нутагт хамгийн багадаа 1,000 жилийн өмнөөс амьдарч байжээ.
19 дүгээр зууны сүүлээр энэ улсад 40,000 жүүд амьдарч байсан гэдэг. Тэдний ихэнх нь шашны хавчлага мөрдлөгөөс зугтаж хөрш Иранаас дүрвэж ирсэн персийн жүүдүүд байжээ.
1948 онд Израйль улс байгуулагдсан цагаас эхлэн Афганистаны жүүдүүдийн тоо хорогдож эхэлсэн байна. 1979 онд Афганистаныг Зөвлөлтийн цэрэг эзлэхэд Ирайль руу дүрвэх явдал улам эрчимжиж байжээ.
Эх сурвалж: Associated Press
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр10 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент11 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент11 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм12 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ