Эдийн засаг
УУЛ УУРХАЙН БУС ЭКСПОРТЫН САЛБАРЫН ДИЙЛЭНХ НЬ ЦАР ТАХЛЫН НӨЛӨӨНД АВТСАН
“Уул уурхайн бус экспортын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт цахим уулзалт өнгөрсөн лхагва гарагт /2021.09.08/ боллоо. Тус арга хэмжээг Монголбанк, МҮХАҮТ хамтран зохион байгуулав.
Манай улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт давамгайлж байгаа. Тиймээс бусад төрлийн экспортыг нэмэгдүүлэх, орлогыг төрөлжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх шаардлага тулгарч буй. Үүнтэй холбогдуулан уул уурхайн бус экспортын өнөөгийн нөхцөл байдал, экспортын явцад гарч байгаа хүндрэл бэрхшээл, бизнесийн санхүүжилтийн хүрээнд шийдэх шаардлагатай асуудлыг энэ удаа хэлэлцэж, талууд харилцан мэдээлэл солилцлоо.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд уул уурхайн бус экспортын салбарын дийлэнх нь цар тахлын нөлөөнд автаж, борлуулалт нь хоёр дахин буурсан төдийгүй, экспортын хэмжээ эрс багассан, санхүүгийн хүндрэлээс үүдэн үйлдвэрлэлийн түүхий эдээ авч чадалгүй өдий хүрсэн аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид олон байна.
Тухайлбал, Аялал жуулчлалын салбар гэхэд санхүүгийн хүндрэлд ороод зогсохгүй ажлын байраа ихээр алджээ. Төрөөс ямар нэгэн татаас дэмжлэг үзүүлээгүй бөгөөд хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадалгүй үлдсэн байна. Тоон үзүүлэлтээр авч үзвэл, 2020 онд аялал жуулчлалын салбар 1.5 их наяд төгрөгийн алдагдал хүлээж, үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн 15 хувь нь татан буугджээ. Махны экспортын хувьд малын халдварт өвчин болон цар тахлын улмаас зогсонги байдалд шилжсэн талаар Монголын махны холбооны менежер И.Баттогтох танилцууллаа.
Ноос, ноолуурын салбарт олгогдож буй зээлийн хэрэгжүүлэх хугацаа гурван жилээс доошгүй байх, зээлийн нөхцөл уян хатан байх, түүхий эд бэлтгэх улирлын цаг хугацааг харгалзаж үзэх саналыг МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөлийн дарга Б.Ариунаа дэвшүүллээ. “Уул уурхайн бус экспортын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, өөрийн банкны олгож буй экспортын бус зээлийн талаар Худалдааны хөгжлийн банкны Жижиг, дунд бизнес хамтын ажиллагааны хэлтсийн захирал Б.Булган мэдээлэл өглөө. Тус банкны экспортын санхүүжилт дотор уул уурхайн бус экспортын зээлийн эзлэх дүн 26.5 хувьтай байна.
Цаашид уул уурхайн бус экспортын санхүүжилтийн нөхцөлийг уян хатан болгох, харилцан тогтмол мэдээлэл солилцох, бусад орны сайн туршлагыг судалж нутагшуулах, салбар дунд орхигдож буй экспортын асуудлыг эзэнжүүлэх, экспортын тодорхой бодлого хөтөлбөртэй болох, үүнийг хэрэгжүүлэх тогтолцоог цаг хугацаа алдалгүй бүрдүүлэх шаардлагатай байгаатай оролцогчид санал нэгдэж, экспортыг дэмжихэд МҮХАҮТ-ын үүрэг, оролцоо чухал гэдгийг онцоллоо. МҮХАҮТ ковидын дараах эдийн засгийг сэргээх “Их сэргэлт” санаачилгыг дэвшүүлсэн. Үүний хүрээнд экспортыг дэмжих талаар төр засагт тодорхой санал, зөвлөмжөө хүргүүлсэн юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр13 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент14 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм15 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент14 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм15 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм15 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм15 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд13 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ