Дэлхий дахинд
ПУТИН, МЕРКЕЛЬ, МАКРОН НАР УКРАИНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Эмманюэль Макронтой утсаар ярьж Украин дахь зэвсэгт мөргөлдөөний асуудлаар ярилцсан байна. Гурван улсын төрийн тэргүүнүүд Украины асуудлаар “нормандын дөрвөл”-ийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулах боломжийн талаар ярилцсаны зэрэгцээ Африк тив дэх терроризмын сэдвээр санал солилцсон гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Үүнтэй зэрэгцээд талууд “Нормандын формат”-аар “ойрын үед” уулзах асуудлаар Гадаад хэргийн яамдын тэргүүнүүдэд хандахаар тохиролцсон гэж ХБНГУ-ын засгийн газар мэдээлсэн байна.
Кремлийн хэвлэлийн албаны мэдээлэлд талууд Украин дахь сөргөлдөөнийг шийдвэрлэх талаар ямар ч ахиц гарахгүй байгааг тэмдэглээд “Минскийн 2015 оны хэлэлцээрийг ямар ч маргаангүйгээр хэрэгжүүлэх нь чухал” гэдгийг тэмдэглэжээ.
“Оросын ерөнхийлөгч Киевийн эрх баригчдын баримталж байгаа байр суурьт зарчмын үнэлэлт өгөөд Минскийн хэлэлцээрт заасан өөрсдийн үүргээ, мөн “нормандын дээд хэмжээний өмнөх уулзалт”-ууд ялангуяа 2019 оны арванхоёрдугаар сарын 9-нд Парист болсон уулзалтаас гаргасан зөвлөмжийг биелүүлэхийг уриалжээ.
Утасны ярианы дүнд төрийн гурван тэргүүн “нормандын дээд хэмжээний уулзалт” хийх боломжийг судалъя гэж тохиролцсон гэж Кремль мэдээлсэн байна.
Үүнтэй зэрэгцээд Франц, Германы тэргүүнүүд Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж украин дахь сөргөлдөөний талаар ярилцсан байна. “Ангела Меркель, Эмманюэль Макрон хоёртой Донбасс дахь дайныг дуусгах хэлэлцээрийг идэвхжүүлэх, “нормандын дөрвөл”-ийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэх зэрэг маш чухал асуудлаар ярилцлаа” гэж ноён Зеленский Twitter хуудсандаа бичжээ.
Москва Киев хоёр үүний өмнө хоёр орны тэргүүний хэлэлцээр хийх, “нормандын формат” зохион байгуулах талаар ярилцаж байсан ч энэ талаар тохиролцож чадаагүй юм.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр9 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент11 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм11 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ