Дэлхий дахинд
TESLA КОМПАНИ ЦАХИЛГААН МАШИН АВТОМАТААР УГРАХ ҮЙЛДВЭРЭЭ БЕРЛИНД БАРЬЖ БАЙНА
Америкийн Tesla компани европт цахилгаан машин угсрах анхны үйлдвэрээ германы нийслэл Берлинд албан ёсоор баяр ёслолын байдалтай нээсэн байна. Албан ёсны мэдээлэлд дурдсанаар бол энэ үйлдвэр 45 секунд тутамд нэг шинэ цахилгаан машин угсарч гаргах юм байна. Үүний зэрэгцээ тус үйлдвэр шинэ төрлийн аккумляторын элементүүд үйлдвэрлэх гэнэ.
Берлиний энэ үйлдвэр юун түрүү Tesla Model Y машин үйлдвэрлэж ирэх 2022 оны эцэс гэхэд 250 мянган ийм машин зах зээлд нийлүүлэх юм байна. Хэдийгээр үйлдвэрийн хүчин чадал үүнээс өндөр ч цаашлаад жилд 500 мянган машин үйлдвэрлэн гаргана гэжээ.
Үйлдвэрийн нээлтийн үеэр шинэ маягийн Model Y цахилгаан машины загварыг цахилгааны эх үүсвэр батарейтай нь хамт дэлгэн үзүүлсэн байна. Цахилгааны энэ эх үүсвэр нь өмнөх тэжээлийн эх үүсвэрээс тав дахин хүчтэй гэнэ.
Берлиний үйлдвэрийн дамжлагаас анхны Tesla Model Y машинууд ирэх арванхоёрдугаар сард зах зээлд очих юм гэнэ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр8 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр9 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм10 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна