Дэлхий дахинд
ХААД, ЯЗГУУРТНУУД ИЖИЛ ХҮЙСТЭНТЭЙГЭЭ ГЭРЛЭХ БОЛОМЖТОЙГ НИДЕРЛАНДЫН ЗАСГИЙН ГАЗАР МЭДЭГДЭВ
Нидерланд улс нь дэлхийд анх удаа ижил хүйстнүүдийн гэрлэлтийг 2001 онд хуульчилж байжээ.
Гэхдээ энэ шийдвэр тус улсын хаан ширээг залгамжлах хүнд үйлчлэх боломжгүйг 2000 онд тухайн үеийн Нидерландын ерөнхий сайд мэдэгдэж байв. Хэрвээ угсаа залгамжлагчдын хэн нэг нь ижил хүйстэнтэйгээ гэрлэвэл хаан ширээнд залрах эрхгүй болохоор шийдвэрлэж байжээ.
Сүүлийн үед уг асуудал дахин сөхөгдөж, нийгэмд маргаан үүсгээд байгаа.
Өчигдөр Нидерландын ерөнхий сайд Марк Рутте тус улсын парламентад бичсэн захидалдаа “Хаан ширээг залгамжлагч нь ижил хүйстэнтэйгээ гэрлэх боломжтой гэж манай засгийн газар үзэж байна. Тиймээс угсаа залгамжлагч, эсвэл хаан ижил хүйстэнтэйгээ гэрлэвэл хаан ширээнээс огцруулах шаардлагагүй юм” гэж бичжээ.
Нидерландын хувьд хаан, хааны угсаа залгамжлагчийн гэрлэлтийг парламент нь баталдаг хуультай. Хэрвээ парламент гэрлэлтийг нь зөвшөөрөөгүй бол тухайн язгууртан хаан ширээг залгамжлах эрхээ хасуулдаг юм.
Гэхдээ ерөнхий сайд Рутте язгууртнуудад ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг зөвшөөрсөн тохиолдолд дараагийн бас нэг шинэ асуудал үүсэхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Энэ нь ижил хүйстэн хосуудын хүүхдийг угсаа залгамжлагчид тооцох эсэх асуудал юм.
“Энэ бол онцгой тохиолдолд үүсэх асуудал тул яг одоо шийдэл хайх албагүй. Өнгөрснөө харвал бид гэр бүлийн хуулиа тухай бүрт нь өөрчилж, сайжруулсаар ирсэн түүхтэй” гэж Рутте захидалдаа бичжээ. Руттегийн санал дээр үндэслэн Нидерландын парламент уг асуудлыг эцэслэн шийднэ.
Одоо Нидерландын хаан ширээг залгамжлах хүн нь 17 настай гүнж Катарина-Амалиа юм.
Эх сурвалж: Reuters
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр8 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм10 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр8 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм10 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна