Дэлхий дахинд
НОРВЕГИД ГАРСАН НУМ СУМТАЙ АЛЛАГЫГ “ТЕРРОРИСТ ХАЛДЛАГА” ГЭЖ ДҮГНЭЖЭЭ
Тайван амгалан амьдралаараа алдартай Норвеги улсад Лхагва гарагт олныг цочроосон цуст аллага гарсан билээ.
Тус улсын Конгсберг хотын гудамжинд нэг этгээд нум сумаар таван хүний амийг хөнөөж, гурван хүнийг шархдуулаад баригдсан юм. Баривчлагдсан этгээд нь Данийн иргэн, 37 настай Эспен Андерсен Браатен болохыг Норвегийн эрх баригчид өчигдөр зарлажээ.
Хохирогчид нь 50-70 насны дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэй байсан юм. Норвегийн тагнуулын албаны дарга Ханс Сверр Сёволд энэ удаагийн аллагыг “террорист халдлага” гэж дүгнэж байгаагаа мэдэгджээ. Гэхдээ аллага үйлдэх болсон шалтгаан мөрдөн байцаалтын дараа бүрэн тодорхой болохыг хэлсэн байна.
Үүнээс гадна аллага үйлдсэн этгээд нь Исламын шашинд орсон, радикал үзэл сурталд автаж эхэлсэн хүн байсан бөгөөд тагнуулын байгууллагын хяналтад байсныг Сёволд хэлсэн юм.
Гэхдээ ямар учраас түүнийг хяналтад авах болсон шалтгаанаа тайлбарлаагүй байна.
Норвегийн хэвлэлүүдийн мэдээлснээр Браатен өмнө нь хулгай, мансууруулах бодис хадгалсан хэргээр шийтгүүлж байсан гэнэ. Мөн эцэг эхийнхээ амь насанд халдахаар сүрдүүлсэн шалтгаанаар тэдэнтэй ойр байх эрхээ зургаан сараар хасуулж байжээ.
Гэмт хэрэг багатайгаараа алдартай Скандинавын хойгийн Норвеги улсад олон хүний аминд хүрсэн аллага ховор гардаг. Хамгийн сүүлд арван жилийн өмнө хэт үндсэрхэг үзэлтэн Андерс Брейвик гэгч 77 хүний амийг хөнөөсөн хэрэг гарч байв. Одоо тэр 21 жилийн хорих ял эдэлж байгаа.
Норвегийн хаан Тавдугаар Харальд ард түмнийх нь амгалан тайван амьдрал гэнэт айдас түгшүүрт автсанд харамсан гашуудаж байгаагаа Пүрэв гарагт илэрхийлжээ.
Эх сурвалж: Associated Press
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр9 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм11 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд9 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ