Эдийн засаг
Б.ЛХАГВАСҮРЭН: МАНАЙ УЛСАД 50, 100 МЯНГАТЫН ДЭВСГЭРТ ГАРГАХАД ЯМАР НЭГЭН НӨЛӨӨ БАЙХГҮЙ
УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 50, 100 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт гаргахад худалдан авах чадвар унахгүй талаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат “Банкуудыг нээлттэй компани болгох хууль баталсан. Энэ асуудал юу болж байгаа вэ? Банкны эзэд нь давхар бизнес хийдгээ болих хэрэгтэй. Алтны нөөц хэд байгаа вэ? Оюутолгойн роялти хэд байгаа вэ” гэдгийг тодруулав.
Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Энэ оны нэгдүгээр сард УИХ-аас Банкны тухай хуулийг баталж, банкууд нээлттэй компани болгох зохицуулалттай болсон. Энэ оны долдугаар сарын 1-нд банк хувьцаат компани болох бизнес төлөвлөгөөгөө Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн. Төлөвлөгөөг хянаад явж байгаа. 2022 оны долдугаар сарын 1-ний дотор банкууд олон нийтэд хувьцаагаа зарласан байх ёстой. Бидний төсөөллөөр ирэх оны нэгдүгээр улирлын төгсгөлд жилийнхээ санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулна. Таван банк хувьцаагаа зарлана гэдгээр төлөвлөгөө гаргаад хэвийн ажиллаж байна.
Алтны роялти хуулиараа таван хувь байгаа. Дубайн гэрээний дагуу Оюу толгойн данс заавал Монгол Улсад байх шаардлагагүй гэдгээр орлого гадаадын банкуудаар дамжиж байгаа. Харин гүний уурхайн санхүүжилтийн данс төгрөгөөр дотоодын банкуудаар дамжиж байгаа. Орлогоо олдог данс гадаадад байна.
Монголбанкнаас мөнгөний дэвсгэртийн судалгааг байнга хийдэг. Монгол Улсын хамгийн том дэвсгэрт 20 мянга. 20 мянган төгрөгөөс дээш дэвсгэрт байх боломжтой юу гэдэг судалгааг хийсэн. Манай улсад 50, 100 мянгатын дэвсгэрт гаргахад ямар нэгэн нөлөө гарахгүй. Инфляц, ханш дээр дарамт байхгүй. Мөнгөний худалдан авах чадварыг унагахгүй байх бүх нөхцөл нь бүрдсэн гэсэн судалгааны үр дүн гарсан” гэлээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр14 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент16 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм17 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент15 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм16 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд15 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ