Дэлхий дахинд
ЦЭРГҮҮД СУДАНЫ НИЙСЛЭЛИЙГ БҮСЭЛЖЭЭ
Даваа гарагийн /2021.10.25/ өглөөний байдлаар Суданы нийслэл Хартум хот цэргийнхэнд бүрэн бүслэгдээд байна гэж “Asharq” сувгаар мэдээлжээ.
Хот руу орж, гарах бүх цэг, гүүр, төв гудамжнуудыг хаасан бөгөөд автомашины хөдөлгөөн бүрэн зогсоод байна.
Түүнчлэн, цэргүүд нийслэлийн нисэх онгоцны буудлыг бүсэлжээ.
“Al Arabiya” сувгийн мэдээлснээр, иргэний агаарын тээврийн томоохон компаниуд хоёр хоногийн өмнөөс Хартум чиглэлийн нислэгээ түр зогсоожээ.
Үүнтэй зэрэгцэн төрийн эрхийг булаан авахыг завдаж буй цэргийнхнийг эсэргүүцсэн иргэд гудамжинд гарч, автомашины дугуй шатаах зэргээр эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ.
Хэдхэн цагийн өмнө эрх баригч Хараат бус зөвлөлийн тэргүүн Абдел Фаттах аль-Бурханы Ерөнхий сайд Абдалла Хамдуктай хийсэн уулзалтын дараа нийслэл Хартум хотод олныг хамарсан баривчилгаа эхэлжээ. Энэ үеэр хэд хэдэн сайд, Хараат бус зөвлөлийн гишүүн болон Хартум хотын захирагчийг баривчилсан байна. Хожим нь Засгийн газрын тэргүүн болон зөвлөхийг нь гэрийн хорионд оруулжээ. Үүний сацуу улс төрийн намуудын удирдагчдыг баривчилж эхэлсэн тухай мэдээлэл гарч байна.
Ойрын үед аль-Бурхан мэдэгдэл хийх гэнэ. “Al Arabiya” сувгийн эх сурвалжийн мэдээллээр, аль-Бурхан Судан улсад онц байдал тогтоож, Үндсэн хуулийн тунхгийн үйлчлэлийг түр хугацаанд зогсоох тухай мэдэгдэхээр зэхэж байгаа аж. Үндсэн хуулийн тунхгийг 2019 оны наймдугаар сарын 17-нд Цэргийн зөвлөл, сөрөг хүчний Эрх чөлөө, өөрчлөлтийн төлөөх эвсэл байгуулжээ. Тус баримт бичиг гурван жил, гурван сарын хугацаанд үргэлжлэх шилжилтийн үе суурь хуулиар тооцогдож байсан юм. Тус баримт бичигт төрийн гол гол байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааных нь чиглэлийг тусгасан байжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр8 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм10 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр8 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм10 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна