Энтертайнмент
МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ МУЗЕЙ ГИННЕСИЙН НОМОНД БИЧИГДЛЭЭ
Хүн төрөлхтний түүхэн амжилтуудыг дэлхий дахинд алдаршуулдаг Гиннесийн номонд Монголын Оюун Ухааны Олон Улсын музей багтаж, “Дэлхийн хамгийн олон шатартай музей”-ээр шалгарчээ. Тус музейд МУСГЗ, Шилдэг зохион бүтээгч З.Түмэн-Өлзийн урлан бүтээсэн 500 гаруй шатар байрлаж буй.
Музейн үүсгэн байгуулагч З.Түмэн-Өлзий нь сүүлийн 55 жилийн турш шатрыг төрөл бүрээр урлан, цуглуулж иржээ. Монголчууд Гиннесийн номонд цөөнгүй амжилтаар бичигдэж байсан ч өөрийн гараар урлан бүтээсэн төрлөөр шалгарсан удаагүй юм.
Оюун Ухааны Олон Улсын музейн сан хөмрөгөөс
Эх сурвалж: Оюун Ухааны Олон Улсын Музей
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.