Дэлхий дахинд
АНГЛИ УЛС VAPE-Г ЭМИЙН ЖОР БОЛГОСОН АНХНЫ УЛС БОЛЛОО
Английн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг зохицуулах агентлагийн удирдамжийн дагуу тус улсын Эрүүл мэндийн яамнаас цахилгаан тамхи буюу Vape-ыг тамхинаас гарах хүсэлтэй иргэдэд эмийн жор болгон хэрэглүүлэх шийдвэрийг гаргасан байна. Электрон тамхи нь ердийн тамхины хор хөнөөлийн багахан хэсгийг агуулдаг бөгөөд энгийн тамхинаас 95 хувь аюулгүй хэмээн эрдэмтэд дүгнэлт гаргасан байдаг.
“Дэлхийн тамхины хор хөнөөлийг бууруулах тайлан”-ийн ахлах судлаач Харри Шапиро /“DrugWise” буяны сангийн захирал/ Vice World News-д өгсөн ярилцлагадаа “Англи Улс нь шинжлэх ухаанд үндэслэн электрон тамхийг нийгмийн эрүүл мэндэд ашиг тустай хэмээн үзэж, практик хэрэглээнд нэвтрүүлэн анхны улс болж байна” хэмээн цохон тэмдэглэжээ.
Электрон тамхи нь шингэнийг халааж, уур болгох технологид суурилдаг бөгөөд энгийн тамхины хамгийн хортой элемент болох давирхай, нүүрстөрөгчийн дутуу ислийг агуулдаггүй байна. Гэвч электрон тамхи нь никотин агуулдаг ба энэ нь нэг төрлийн донтуулагч бодис юм.
Англи Улсад сүүлийн 20 жилд энгийн тамхи татдаг хүмүүсийн тоо нийт иргэдийн 27 хувь байснаас 14 хувь болон буурч байгаа ч жил бүр 64,000 орчим хүн тамхины хор хөнөөлөөс үүдэн нас барж байна. Амьжиргааны түвшин доогуур хорооллуудад тамхи татдаг иргэдийн тоо чинээлэг бүс хэсгээс 3 дахин их байна.
Тус улсад 6.1 сая насанд хүрсэн иргэн энгийн тамхийг хэрэглэдэг бөгөөд электрон тамхи хэрэглэдэг 3.6 сая иргэдийн ихэнх нь энгийн тамхинаас электрон тамхины хэрэглээнд шилжсэн байна. Электрон тамхи нь энгийн тамхинаас гарах хамгийн түгээмэл арга болж байна.
2021 оны 7-р сард ДЭМБ-ын тэргүүн электрон тамхийг “Хортой, донтуулдаг бөгөөд хүүхдүүд тамхи татах гарц болж байна” хэмээн мэдэгдэж байсан юм. Үүний хариуд Ноттингемийн их сургуулийн тархвар судлалын профессор Жон Бриттон “ДЭМБ жил бүр олон сая хүний аминд хүрдэг тамхины донтолт, никотин донтолт хоёрын үндсэн ялгааг одоог хүртэл ойлгоогүй байна” хэмээн хэлж байжээ.
Эх сурвалж: https://www.instagram.com/p/CVut0wcoZL8/?utm_source=ig_web_copy_link
https://edition.cnn.com/2021/10/29/uk/e-cigarette-england-intl-scli-gbr/index.html
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр8 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр9 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм10 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна