Нийгэм
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойд зориулсан “Монгол бахархал” эсээ бичлэгийн уралдаан зарлалаа
Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойг ирэх 2-р сарын 2-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Ойн хүрээнд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооноос Их, Дээд сургууль, Коллеж, МСҮТ-ийн оюутан, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Монгол бахархал” сэдвийн хүрээнд эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна.
Монгол улс тусгаар тогтнол, эрх чөлөөгөө тунхаглан зарлах их үйлсэд амь биеэ үл хайрлан тэмцэж явсан Д.Сүхбаатар жанжны мэндэлсний 126 жилийн ойг тохиолдуулан түүнтэй адил эх орноо гэх сэтгэл зүрхтэй оюутан, залуучуудыг эх түүхээ судлан таниулах зорилготой аж.
Эсээг 2019 оны 1-р сарын 28-ны өдрийн 18 цаг хүртэл “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны төв байр /Тусгаар Тогтнолын Ордны 203 тоот /-д Namokh.mn@gmail.com цахим хаяг, https://www.facebook.com/NiigmiinArdchilalMOH/ фэйсбүүк хуудсанд хүлээн авах юм байна.
Эсээнд тавигдах агуулгын шаардлага:
- Өгөгдсөн сэдвийн хүрээнд тодорхой асуудлыг хөндөх
- Асуудлыг зөв тодорхойлсон,логик уялдаатай байх
- Оролцогч нь тухайн сэдвийнхээ хүрээнд холбогдох судалгаа бусад шаардлагатай материалтай танилцсан байх
- Үндэслэлтэй тоо баримт болон жишээнд тулгуурласан байх
- Хөндсөн сэдвээрээ олон талын үзэл бодол,байр суурийг харьцуулан,анализ хийж,дүгнэлт гаргасан байх
Эсээнд тавигдах хэлбэрийн шаардлага:
- Оролцогч зөвхөн нэг л бүтээлээр өрсөлдөнө
- Үсгийн фонд: Arial
- Үсгийн хэмжээ: 12
- Мөр хоорондын зай: 1.5
- Хуудасны тоо: А4 2-3 хуудас бичиж ирүүлэх ёстой ажээ. “Монгол бахархал” ЭСЭЭ бичлэгийн уралдаанд оролцогчдыг зохион байгуулагчдын зүгээс гаргасан шүүгчдийн комисс дараахи шалгууруудаар эхний 10 байрыг шалгаруулах юм байна.
Шалгаруулалт:
- Бичлэгийн зохиол утга санаа зохиомж
- Бүтээлч байдал
- Бодит баримт дээр үндэслэсэн эсэх
- Энгийн ойлгомжтой,үйл явдлын шалтгаан,учир холбогдлыг тайлбарласан
- Дээрх өгөгдсөн ЭСЭЭ-нд тавигдах агуулгын болон хэлбэрийн шаардлагыг хангасан эсэх
Шагналын сан 2 000 000 төгрөг
Тэргүүн байр-1 Өргөмжлөл 300.000₮
Хоёрдугаар байр-2 Өргөмжлөл 250.000₮
Гуравдугаар байр-3 Өргөмжлөл 200.000₮
Тусгай байр-4 Өргөмжлөл 150.000₮
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ ирэх 2-р сарын 1-ний өдрийн 10 цагт Тусгаар Тогтнолын Ордонд болох юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/NiigmiinArdchilalMOH/ фэйсбүүк хуудаснаас болон 8009-4422, 8008-2292 дугааруудаас авна уу.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.
-
Бусад19 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм2 цаг өмнө
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
-
Нийгэм1 цаг өмнө
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой