Дэлхий дахинд
ХЯТАД ХАМАРТ ХИЙХ КОРОНАВИУРСЫН ТҮРГЭН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ВАКЦИН БҮТЭЭЛЭЭ
Хятадын молекул биологчид ханиадны вирус дээр суурилсан коронавирусээс сэргийлэх хамрын дусаалга маягаар хэрэглэх шинэ төрлийн вакцин бүтээсэн байна.
Туршилтаар энэ эмийг хэрэглэснээр нэг хоногийн дараа гэхэд л шинэ болон хуучин SARS-CoV-2 өвчний эсрэг дархлаа тогтдог болох нь харагдлаа гэж bioRxiv хэвлэлд бичжээ.
COVID-19-ийн эсрэг зөвшөөрөгдөж өнөөдөр хэрэглэж байгаа ихэнх вакциныг хүний биед халдварлуулах замаар хэрэглэдэг. Энэ нь түүнийг заавал эмнэлгийн байгууллага юм уу, тусгай тоноглосон байранд хийх шаардлагатай болгодог. Нөгөө талаар булчинд хийдэг вакцин нь коронавирус хамгийн эхлээд нэвтрэх уушиг, хамар залгиурын эдэд дархлаа тогтоодог.
Хятадын Сямыны их сургуулийн профессор Ся Ниншаогийн удирдлагаар энэ бүхий л асуудлыг хялбараар шийдэхийн тулд dNS1-RBD гэдэг вакцин бүтээх туршилт хийжээ.
Энэ нь ханиадны сайжруулсан вирусын олон тооны хэсгийн нэгдэл гэнэ. Биологчид ханиад үүсгэгчийн генийг хүний биед үржихгүй байхаар өөрчлөн, түүний эдэд коронавирусын уураг үүсгэгч суурилуулжээ.
Энэ вакцинаа Ся Ниншао, түүний хамтрагчид коронавиурсээр халдварлуулсан хулгана, үенд туршин ямар ч аюулгүй, үр дүнтэй болохыг нь батлаад хүнд хэрэглэж болно гэжээ. Туршилтаас үзэхэд вакцин хэрэглэсэн амьтдад амьтны ханиадны шинж тэмдэг илрээгүйн зэрэгцээ коронавирусын эсрэг дархлаа тогтож байсан байна. Хамгийн таатай үр дүн нь вакциныг хэрэглэснээр нэг хоногийн дотор дархлаа тогтож байжээ. Ингэснээр дархлуужуулсан хулгана үхээгүйгээр барахгүй, жингээ ч алдалгүй, COVID-19-ийн ямар ч шинж тэмдэггүй байсан байна. Энэ вакцинаар дархлаажуулсан хулгана үүнээс хойш бүр есөн сарын дараа ч коронавирус, түүний бета хувилбарт өртөхгүй байжээ.
Энэ бүхэн хятадын эрдэмтдийн бүтээсэн энэ вакцин коронавирусын шинэ болон хуучин бүхий л хувилбараас удаан хугацаагаар хамгаалж чадахыг харуулж байна.
Ся Ниншао болон түүний хамтрагчид ойрын үед энэ шинэ вакцинаа хүн дээр туршиж дуусгана гэж байна. Эхний хоёр шатанд хятадын мянга гаруй эрүүл хүнд туршаад эхэлжээ. Гурав дахь шатны туршилтыг ойрын долоо хоног, сард эхлэхээр төлөвлөж байгаа гэнэ
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр7 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент8 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм9 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр8 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм9 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна