Дэлхий дахинд
ФРАНЦЫН ЕРӨНХИЙ САЙДТАЙ УУЛЗСАН БЕЛЬГИЙН 5 САЙД ТУСГААРЛАГДЖЭЭ
Францын ерөнхий сайдын шинжилгээний хариу эерэг гарч, Covid-19-ийн халдвартай нь батлагдсанаар Бельгийн таван сайд тусгаарлалтад оржээ. Бельгийн сайд нар өнгөрсөн Даваа гаригт Францын ерөнхий сайдтай уулзсан байв.
Вакцины бүрэн тунд хамрагдсан ерөнхий сайд Жан Кастекс нь энэ долоо хоногийн эхээр Брюссельд хийсэн айлчлалаас буцаж ирээд шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан гэж түүний ажлын алба “CNN” агентлагт мэдэгдэв. Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг Бельги улсаас буцаж ирсний дараа 11 настай охиных нь PCR шинжилгээ эерэг гарсан аж. Дараа нь Ерөнхий сайдын шинжилгээний хариу мөн эерэг гарч, өөрийгөө тусгаарлаж байна. Кастекс ямар ч шинж тэмдэг илрээгүй бөгөөд Даваа гаригийн орой эерэг хариу гарч ирэхэд биеийн байдал сайн байсан гэж “BFMTV” мэдээлэв.
Түүнийг Брюссельд Бельгийн ерөнхий сайд Александр де Кроо өөр дөрвөн сайдын хамт хүлээн авч уулзсан байв.
Энэ хооронд Европ тивд халдварын дархалт эрчимжиж, дахин тахлын голомт болоход ойрхон байгааг ДЭМБ анхааруулж буй. Үүний хариуд Европын орнуудын засгийн газрууд хөл хорио, хязгаарлалтыг чангатгасан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Хөл хорио, хязгаарлалтыг эсэргүүцсэн тайван жагсаал хүчирхийлэлд шилжсэнээр цагдаа нар усан буу, нулимс асгаруулагч хий ашиглахад хүрчээ. Тухайлбал, Бельги, Австри, Герман зэрэг олон улсад олон мянган хүн өнгөрсөн амралтын өдрөөр жагсчээ.
Бельги улсад хязгаарлалтыг чангатгасны дараа Европын комиссын төв байрны ойролцоо жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарчээ. Хөрш зэргэлдээ Франц улсад ч цар тахлын халдвар нэмэгдэж байгаа ч ерөнхийлөгч Эммануэль Макрон тус улс олон төрлийн байгууллагад нэвтрэхийн тулд “эрүүл мэндийн үнэмлэх” ашигладаг тул вакцинд хамрагдаагүй хүмүүсийг хөл хорих шаардлагагүй гэж мэдэгджээ.
Австри улс хоногт бүртгэгдэх халдварын тоо эрс нэмэгдсэнээр энэ намар хөл хориог сэргээсэн Европын холбооны анхны улс болсон. Австрийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын агентлаг (AGES)-ийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт Австри улсад өвчлөлийн түвшин тахал гарснаас хойш ойролцоогоор анх удаа нэг сая хүн амд 1000-аас дээш халдварын тохиолдол давсан байна. Австри улсын канцлер Александр Шалленберг хэлэхдээ, хоёрдугаар сарын 1-нээс эхлэн нийт хүн амаа бүрэн вакцинжуулсан Европын анхны улс болох төлөвлөгөөтэй байна гэж мэдэгдсэн.
SOURCE: CNN
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр7 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент8 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм9 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр7 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм9 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна