Дэлхий дахинд
ЭГИЙН ГОЛЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙГ ЗОГСООВОЛ МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ДУТАГДЛЫГ ОХУ НӨХӨХ БОЛОМЖТОЙГ ИЛЭРХИЙЛЖЭЭ
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаан өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад болж өндөрлөсөн бөгөөд манай улсын эрчим хүчний асуудлыг нэн тэргүүнд хэлэлцжээ. Тус хуралдаанд оролцсон ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко Байгал нуурт цутгадаг гол мөрөн дээр усан цахилгаан станц барих Монголын төсөлд ОХУ сөрөг байр суурьтай байгааг илэрхийлээд эрчим хүчний дутагдлыг тус улсын Галуут нуурын цахилгаан станцаас хангах боломжтойг мэдэгдсэн талаар Риа Новости агентлаг мэдээлсэн байна.
Монгол Улсад хэрэгжүүлэхээр судалж ирсэн Шүрэн болон Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ эсэргүүцсээр ирсэн. Шалтгаан нь эдгээр төсөл Байгал нуурын экосистемд ноцтой аюул учруулна гэж үздэг.
“Сэлэнгэ мөрний цутгалан дээр УЦС барих нь ОХУ-ын хувьд маш эмзэг. Бид Байгал нуурын эмзэг экосистемийг хадгалах асуудлаар ирэх жил Казань хотноо ЮНЕСКО-ийн төлөөлөгчдийг оролцуулсан хурал зохион байгуулахаар бэлтгэж байна. Монгол Улсад шаардлагатай эрчим хүчний хэрэгцээг Галуут нуурын цахилгаан станцаас хангахад бэлэн байна” гэж В.В.Абрамченко сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.
Эх сурвалж: Риа Новости
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр6 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна