Дэлхий дахинд
ШИ ЖИНЬПИН АФРИКТ ДАХИН 1 ТЭРБУМ ТУН ВАКЦИНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
Хятадын удирдагч Ши Жиньпин Африкийн орнуудад дахин нэг тэрбум вакцины тусламж үзүүлэхээр болжээ. Мөн ирэх гурван жилийн хугацаанд хамгийн багадаа 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ Даваа гаригт амлалаа. Тэрбээр Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын сайд нарын наймдугаар хурал дээр энэ амлалтаа өгсөн бөгөөд Хятад улс Африк тивийн улс орнуудтай олон арван жилийн турш дипломат харилцаатай байсныг онцлон дурджээ.
“Хятад улсыг дэмжсээр ирсэн Африкийн ард иргэддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлмээр байна. Энэ нөхөрсөг харилцааг Хятад улс хэзээ ч мартахгүй бөгөөд цаашид ч чин сэтгэл, бодит үр дүн, эв нэгдэл, сайн санааны зарчмыг баримталсаар явах болно гэдгээ онцолмоор байна” гэжээ.
Ши Жиньпин Хятад–Африкийн харилцааг өргөжүүлэх хүрээнд дараах дөрвөн зорилтыг дэвшүүлээд байна. Үүнд, нэгэн санаагаар нэгдэж цар тахалтай тэмцэх, худалдаа болон хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, ногоон хөгжлийг дэмжиж ажиллах, эрх тэгш бөгөөд үнэнч шударга зарчмыг баримтлах гэсэн дөрвөн зорилт орно.
“2022 онд нийт иргэдийнхээ 60 хувийг вакцинд хамруулах зорилгоо биелүүлэхэд нь Африкийн холбоонд туслахын тулд Хятад улс нэг тэрбум вакцин нийлүүлэх болсныг мэдэгдэж байна. Мөн Хятад улсаас Африкийн орнуудад зориулан 10 төрлийн эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж, 1500 эмнэлгийн ажилтан болон нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэнг илгээхээр боллоо” гэж Ши Жиньпин мэдэгдлээ.
Цаашлаад Африкт ядуурлыг бууруулах болон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр 10 төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Уг төслийн хүрээнд хөдөө аж ахуйн 500 мэргэжилтэнг Африк руу илгээх юм байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр6 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна