Дэлхий дахинд
“PFIZER”-ЫН ВАКЦИН “ОМИКРОН” ХУВИЛБАРААС ХАМГААЛАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА ГЭВ
ЙЕРУСАЛИМ. /Evening Standard/. “Pfizer” компанийн “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунд хамрагдсан, хоёр дахь тунгаа саяхан хийлгэсэн хүмүүс коронавирусний шинэ “омикрон” хувилбараас хамгаалагдах төлөвтэй байна гэж Израилын Эрүүл мэндийн сайд Ницан Хоровиц мэдээлжээ.
Түүний ярьснаар, вакцины үр дүнгийн талаарх урьдчилан мэдээллээс үзэхэд нааштай байдал ажиглагдаад байгаа бөгөөд вакцины “омикрон” хувилбарын эсрэг үзүүлэх үйлчлэлийн талаарх нарийн дэлгэрэнгүй мэдээлэл ойрын өдрүүдэд бэлэн болох ажээ.
Хожим нь Израилын “Channel 12” телевиз “Pfizer”-ын вакцин “омикрон” хувилбараар халдварлан шинж тэмдэг илрэхээс 90 хувиар сэргийлэх төлөвтэй байна гэж хараахан батлагдаагүй байгаа мэдээллийг эш татан уламжилсан байна. “Jerusalem Post” сонинд мэдээлснээр, энэ үзүүлэлт нь “дельта” хувилбарын эсрэг уг вакцины үйлчлэлээс үл ялиг бага байна.
Мөн шинэ хувилбар нь “дельта”-гаас 1.2 дахин хурдан халдварладаг бололтой байгаа нь судлаачдын санаа зовниж байснаас хавьгүй доогуур байгаа аж.
Израилын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн хувьд олон нийтийн хэвлэлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэхдээ, “Channel 12” телевизээр цацсан мэдээлэл бидэнд байхгүй гэжээ.
Израил нь “омикрон” хувилбар өргөн хүрээг хамран тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд гадаадын иргэдийг хилээрээ түр хугацаагаар нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаад байгаа юм.
“Pfizer”-ын вакциныг гарган авсан судлаачдын хувьд хүний бие дэх “Т” эсүүд тодорхой түвшинд халдвараас хамгаалах тул сандарч тэвдэхгүй байхыг олон нийтэд уриалж буй үед вакцины талаарх нааштай мэдээлэл ийнхүү гараад байна.
“BioNTech” компанийн хамтран үүсгэн байгуулагч, доктор Угур Сахины тайлбарласнаар, шинэ хувилбар вакцинжуулалтаар үүсгэсэн эсрэг биетүүдээс ямар нэгэн байдлаар зугтсан ч хүндээр өвчлөхөөс сэргийлэх төлөвтэй байгаа ажээ.
Харин “Moderna” компанийн гүйцэтгэх захирал Стефан Банселийн хувьд одоогийн вакцинууд өмнөх хувилбаруудынхтай харьцуулахад “омикрон”-ы эсрэг сул үйлчлэл үзүүлэх магадлалтай байна гэх гутранги мэдэгдлийг энэ долоо хоногт хийгээд байгаа юм.
Гэхдээ шинэ хувилбар вакцинуудын үр дүнд хэрхэн нөлөөлөхийг бүрэн тодорхойлох судалгаануудыг дэлхий дахины судлаачид яаравчлан хийж байгаа бөгөөд эцсийн дэлгэрэнгүй дүгнэлт хараахан гараагүй хэвээр байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр5 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм7 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент6 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм7 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр5 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна