Дэлхий дахинд
ДЭЭРЭМЧИД ШОРОНГИЙН ХААЛГЫГ ЭВДЭЖ, ХОРИГДЛУУДЫГ ОРГУУЛСАН ХЭРЭГ МЕКСИКТ ГАРЧЭЭ
Лхагва гарагийн өглөө Мексик улсын төв бүсийн Тула хотын шорон руу зэвсэгт этгээдүүд халдаж, есөн хоригдлыг оргуулсан хэрэг гарчээ.
Ингэхдээ дээрэмчид гар аргаар хуягласан пикап автомашинаар шоронгийн хаалгыг эвдэн орсон байна. Оргосон хоригдлуудын дотор орон нутгийн Пуэблос Юнидос гэмт хэргийн бүлгийн толгойлогч “Эль Мичоакано” хочтой Хосе Артемио Малдонадо Мехиа байсныг шоронгийн захиргаа мэдээлжээ.
Халдлагын үеэр хэд хэдэн автомашин шатаж, цагдаагийн нэг офицер, шоронгийн нэг хуяг бэртсэн тухай Идальго мужийн эрх баригчид мэдээлсэн байна.
Тус мужид цэрэг, цагдаа, үндэсний гвардын дайчид оролцсон өргөн хэмжээний эрэн сурвалжлах ажиллагаа эхэлжээ.
Тула хот орчимд Мексикийн төрийн өмчит Pemex компанийн газрын тос боловсруулах үйлдвэр оршдог. Гэмт хэргийн бүлгүүд тус компанийн дамжуулах хоолойнуудаас шатахуун хулгайлж зарах үндсэн үйл ажиллагаа явуулдаг байна. Тэдний хамгийн том нь Пуэблос Юнидас юм.
Дээрэмчид хулгайлсан шатахуунаа жолооч нарт, шатахуун түгээх станцуудад айлган сүрдүүлж, хүчээр зардаг гэнэ.
Тулагийн шоронд гарсан халдлага нь Мексикийн ерөнхийлөгч асан Фелип Калдерон хар тамхины картелиудын эсрэг дайн зарласны 15 жилийн ойн өдөр тохиожээ.
Калдерон гэмт хэргийн бүлэглэлүүдийн эсрэг дайнд Мексикийн армийн олон мянган цэргийг дайчилж байсан юм.
Мексикийн одоогийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор гэмт хэргийг бууруулахад зэвсэгт хүчнийг ашиглах Калдероны бодлогыг шүүмжлэгч бөгөөд эвээр шийдвэрлэх бодлого баримталж, “сумны оронд тэврэлт” уриаг дэвшүүлж байв.
Гэвч тус улсын гэмт хэргийн нөхцөл байдал сайжрах төлөвгүй байна.
Эх сурвалж: The Guardian
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр5 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм7 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент6 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм7 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр5 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна